Хар тамхины бүлэглэлийн дөрвөн гишүүн нь 20-22 насны эмэгтэйчүүд байжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 12

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид олон удаагийн үйлдэлтэй, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан хар тамхины бүлэглэлийг илрүүлээд байгаа.  Харин тэдний дунд дөрвөн эмэгтэй байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

Хэргийн талдаар ЦЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “2015 оны 10 сарын 09 нөөс 10-нд шилжих шөнө ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх алба Тусгай ажиллагааны газартай хамтран Монгол улсад хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис бүлэглэн зохион байгуулалттайгаар худалдан борлуулдаг Г.М.Н.Б.А.С. М,Б,Т гэсэн нэр бүхий 9 этгээдийг СБД-ийн 6-р хороо, Чингэлтэй дүүргийн 5-р хороо , БГД-ийн 8 хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан. Улмаар тэдэнд ЭХТА-ийн 192,2 192,3,4 192,3,5-д заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эдгээр этгээдүүдийн дунд 20-22 насны 4 эмэгтэй байсан.

Баривчлагдсан этгээдүүдээс сэтгэцэд нөлөөт “МӨС” гашиш гэх бодис хэрэглэсэн нь цагдаагийн байгууллагад ашигладаг хүний биед хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг илрүүлдэг тестээр эдгээр нэр бүхий хүмүүс 2-3 төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдоод байгаа тул цагдан хорьж шалгаж байна.

Саатуулагдсан этгээдүүдийн дунд урьд нь 7 удаа хулгайн хэргээр ял шийтгэгдэж байсан этгээд болон цагдаагийн байгууллагад ЭХ-ийн ТА-ийн 192,2-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа дахин хэрэг үйлдэж баригдсан 1 этгээд байна. ЭХТА-д зааснаар дээрх этгээдүүд нь 10-20 хүртлэх жилээр ял шийтгүүлэх хуулийн заалттай” гэнэ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top