Хуулийн төслүүдийг дэмжив

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 12

АН-ын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн байна.

Уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хууль тогтоомжийн эмхэтгэлийн цахим хувийг гаргах асуудлыг хуульчлах. Байнгын хороод, УИХ-ын гишүүдээс чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийн талаар болон хууль санаачлах эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар гаргасан хүсэлтийг УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцүүлж, шаардлагатай гэж үзсэн асуудлаар захиалгаар салбарын мэргэшсэн эрдэм шинжилгээний байгууллага, судлаачаар судалгаа хийлгүүлэх. Хэлэлцүүлгийн шатанд гарч буй зарим тодорхойгүй зохицуулалт тодорхой болох юм.

Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр Ардчилсан намын бүлэг авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг хаацайлаад байгаа зүйл үгүй гэсэн тайлбарыг бүлгийн дарга нь мөн өглөө.

Бүлгээр Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top