Нийт хүүхэд залуусын 10 гаруй хувь нь мансуурах тохиолдолд өртжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 12

Сүүлийн үед хар тамхины төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодисын асуудал ихээхэн анхаарал татаж байна. Саяхан "Хууль сахигч" ТББ-аас мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ олон улсад болоод Монгол Улсад ямар байгааг харьцуулсан судалгаа хийжээ.

Энэ судалгаанд манай улсын 2200 хүүхэд хамарснаас тэдний 2,2 хувь нь мансууруулах бодис хэрэглэж үзсэн гэсэн хариулт өгсөн байна. Эндээс өсвөр насныхан мансууруулах бодис ихэд сонирхдог гэсэн тандалт гарсан байна. Манай улсын өсвөр насныхан ихэвчлэн бензин, гутлын тос, цавуу зэргийг үнэрлэх байдлаар хэрэглэдэг бол 17-20 насныхан эмийн бодисыг тамхи маягаар татаж хэрэглэдгээ "илчилжээ". Нийт хүүхэд залуусын 10 гаруй хувь нь ийм тохиолдолд өртсөн гэдгээ ч хэлжээ.

Эндээс харвал хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх явдлаас хүүхэд залуусаа хамгаалах нь хууль сахиулах болон сургууль хүүхдийн байгууллагын  ажил бус, бүх нийтийн тэр дундаа эцэг эхчүүдийн байнгын анхаарал хараанд байх ёстой ажил болоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top