Цагдаа нарт хариуцлага тооцжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 13

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд амарч, зугаалж явахдаа нэгнийнхээ амь насыг хөнөөсөн гэх дуулиан дэгдээд байгаа билээ. Тодруулбал, тус газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид өнгөрсөн долоо хоногийн  баасан гаригт Налайхад байрлах амралтын газар очиж амарч байхдаа, нэгнийхээ амь насанд хүрсэн ноцтой хэрэг гарчээ.  Тус хэлтсийн ажилтан Х-гийн амь насыг хамт ажилладаг Ө гэгч цагдаа хөнөөсөн талаарх мэдээлэл байна. Тэгвэл хүний амь насыг бүрэлгэсэн хэргээр Ө-г сэжиглэн баривчилж, цагдан хорьсон байна.

Уг хэрэг гарсантай холбоотойгоор ЦЕГ-ын даргын зөвлөл хуралдаж, Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн нэр бүхий албан тушаалтнуудад Төрийн албаны тухай хуульд зааснаар хариуцлага тооцсон байна.  Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэсийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Батдэлгэрт цалингийн хэмжээг зургаан сарын хугацаанд 20 хувиар торгож,  албан тушаалыг нь бууруулахаар, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Батзаяад мөн цалингийн хэмжээг  зургаан сарын турш 20 хувиар торгож албан тушаал бууруулахаар шийтгэл оноожээ.  Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 25-р зүйлд зааснаар цагдаагийн ахлах ахлагч Б.Ган-Эрдэнийг  төрийн албанд  ажиллах эрхийг  нэг жил хүртлэх хугацаагаар хасч, ажлаас нь халсан бол жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Л.Батсуурийн цалингийн хэмжээг зургаан сарын турш  20 хувиар бууруулж, албан тушаал байрыг өөрчлөх,тус газрын бичиг хэргийн ажилтан цагдаагийн ахлах ахлагч Б.Өлзийбуянг мөн  төрийн албанд ажиллах эрхийг нь нэг жилээр хязгаарласан байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(108.200.49.127) 2015 оны 10 сарын 14

Тэр алсан цагдааг нь цаазаар ав!

0  |  0
Би (103.26.194.253) 2015 оны 10 сарын 13

Алба хаагчдаараа туг тахиад өнгөрөх гэж байгаа юм байна даа ууг нь хамгийн шударга байх байгууллага нь цагдаагийн байгууллага л баймаар юм Ганболд генерал шиг өөрөө хариуцлагаа үүрээд өөрийн хүсэлтээ гаргах нь шударга болох байхдаа

0  |  0
ggggh(195.202.229.75) 2015 оны 10 сарын 13

Hunii ami nas zugeer l Alban tushaal munguur hemjigddeg bolsiin bna

0  |  0
gfqelyr(203.91.116.74) 2015 оны 10 сарын 13

Neg zorchild sahilgyn shiitgeliig davharduulan onooson bn, hodolmoryn huuliig zorchij onooson shiitgel bn, deed tal ni 3 sar tsalin buuruulah yostoi, mon alban tushaal buuruulah gesen shiitgel baidaggui, shuud l halah yostoi yum bishu? Ajild ni heveer uldeehiin tuld ingej huuli zorchson hudlaa shiitgel noogduulah hereg bgaamu?

0  |  0
Зочин(103.9.89.82) 2015 оны 10 сарын 13

Нэг офицерын алтан амь = 3 ахлагчийн сахилгын шийтгэл. Үйлийн үр гэж байдаг юм даа.

0  |  0
Зочин(103.9.89.82) 2015 оны 10 сарын 13

Нэг офицерын алтан амь = 3 ахлагчийн сахилгын шийтгэл. Үйлийн үр гэж байдаг юм даа.

0  |  0
Зочин(103.9.89.82) 2015 оны 10 сарын 13

Нэг офицерын алтан амь = 3 ахлагчийн сахилгын шийтгэл. Үйлийн үр гэж байдаг юм даа.

0  |  0
Top