Өршөөлийн хуулийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 13

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, 11 зүйл заалт бүрээр санал хураалгахаар болж, энэхүү томъёоллоо чуулганы хуралдаан руу оруулахаар боллоо. Хууль зүйн байнгын хороо аравдугаар сарын 2-ний өдөр хуралдаж Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх шатанд уг хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан 11 зүйл заалт бүрээр санал хураасан ч олонхийн дэмжлэг авч чадаагүй саналуудыг чуулганы хуралдаан руу оруулахгүйгээр зөвхөн 6 саналын томъёоллыг багцлан оруулж ирсэнд МАН-ын бүлгийн завсарлага авсан. Мөн өнгөрсөн долоо хоногт нэмж гурав хоногийн завсарлага аваад байгаа. Цөөнхийн дэмжлэг авсан энэхүү саналд албан тушаалын гэмт хэрэг, хууль бусаар хөрөнгөжсөн хэргүүдийг өршөөлд хамруулж болохгүй гэсэн санал багтаж байжээ. Эдгээр саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар гаргасан байсан нь өнөөдрийн хуралдаанаас гишүүдийн 90 гаруй хувийн дэмжлэг хүлээж, чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэхээр болов.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(112.72.13.235) 2015 оны 10 сарын 13

MAH - hichneen olon honog orshooliin huuliig hoishluulvaa. Arai denduu yumaa!! Tanai MAH-d bukh muu muukhai bukhen iluu bnu gekhees duty bna gej hezeech bkhgui shu de!!!!!!!

0  |  0
Top