Төрийн мөнгөний бодлогыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 13

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр 14:00 цагт хуралдана. Хуралдаанаар төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэх юм. Монголбанк ирэх онд инфляцийг 7 хувьд барихаар мөнгөний бодлогодоо тусгаад буй. Түүнчлэн банкны системийн эрсдлийг бууруулах, ханшийн уян хатан бодлогыг үргэлжлүүлэх юм. Өнөөдөр Төрийн мөнгөний бодлогын анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэнэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top