АН таван сайн ажлаа нэрлэв

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 13

 Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлэл хийлээ. Мэдээллийн гол агуулга нь  “Монгол хүн 2020 өнөөдөр, маргааш...” бүсийн чуулганыг баруун, зүүн, хангай, төвийн бүсэд зохион байгуулсан тухай байв.

Тэрбээр “Бүсийн чуулганы хугацаанд АН-ын гишүүд, дэмжигчдийн зүгээс 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлтээ ард түмэнд тайлагнах хэрэгтэй гэсэн санал гаргажээ. Үүний дагуу энэ сарын сарын 10-аас12 дугаар сарын 10-ны хооронд орон даяар Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг тайлагнах өдрүүдийг эхлүүлж байна” гэдгийг онцлов.

Бүсийн чуулганы үедэ АН-ын гишүүд “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн таван сайн ажлыг нэрлэсэн байна. Үүнд:

Нэгдүгээрт, “Бүтээн байгуулалт-Чингис бонд”-ыг сайн ажлаар нэрлэсэн. Энэ ажлын хүрээнд зам, барилга, үйлдвэржилттийг дэмжих томоохон ажлуудыг хийсэн.

Хоёрдугаарт, Үнэ тогтворжуулах хөтөлбөр иргэдийн амьдралыг дээшлүүлэх болон үнийн өсөлтийн шуурганаас иргэдийг хамгаалсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол банкнаас 4 тэрбум төгрөгийг аж ахуй нэгжүүдэд зээлээр өгсөн бөгөөд одоогоор эргэн төлөлт хэвийн байгаа аж.

Гуравдугаарт, боловсролын салбарт хийгдэж байгаа ажил буюу “Зөв Монгол хүн” хөтөлбөр. Эл хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд болгон өөрт байгаа авъяасаа хөгжүүлэх боломжийг нээж өгч байгаа нь эцэг, эхчүүдийн талархлыг хүлээсэн.

Дөрөвдүгээрт, 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хүмүүсийг ажилласанд тооцох хууль. Уг хууль батлагдсанаар 586 мянган хүн ажилласан жилээ нөхөн бүртгүүлсэн байна.

Тавдугаарт, Орон нутгийн хөгжлийн сан. Тус сан орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.117.114) 2015 оны 10 сарын 14

Чингис бондыг үрэн таран хийсэнийг бүгд мэднэ ээ, ашиггүй замд оруулсаныг мэднэ ээ, өөрсдөө идсэнийг нь мэднэ ээ, Үнэ тогтворжуулах нэрийн доор өөрсдийн компаниудаа тэтгэснийг ард түмэн бас мэднэ ээ, Боловсролын салбар унаж байгааг эцэг эх бүгд хэлж байна аа, гадны захиалгаар хэл уран зохиолын хичээлийг хасах гээд эсэргүүцэлтэй тулсан, эрүүл мэдийн хичээлийг хасаж үр хүүхдүүдийг маань хорлож эхэсэнийг удахгүй эргэж засна аа, та нарыг 16 онд хөөглсөний дараа, орон нутгийн хөгжлийн санг үрэн таран хийж олигтой бүтээн байгуулалт тун бага байна аа, бодит байдал ийм л байна даа

0  |  0
Top