Ч.Сайханбилэгийг огцоруулбал АН нэр хүндээ нэг мөсөн сэгсэрнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 14

Энэ намрын халуун сэдвүүдийн нэг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах, эс огцруулах тухай болоод байна. АН-ыг засаглаж чаддаггүй хэмээн ярьдаг. Угтаа энэ намыг эрх барьж байх үед Засгийн газар нь хамгийн тогтворгүй байдаг. Эрх барьж байсан 4 жилийн хугацаандаа Засгийн газраа дөрвөнтөө огцруулж байсан гашуун түүх энэ намд бий. Чухамдаа үүнээс нь залхсан сонгогчид АН-ыг томоожихыг хүлээж 20 шахам жил дангаар эрх барих эрхийг нь өгөөгүй билээ. Харин 2012 оны сонгууль удаан хүлээсэн боломжийг нь энэ намд эргүүлэн өгсөн.  Гэхдээ тэд урьдах явдлаасаа ухаажаагүй хэвээрээ байна.

 

Эрх барьж байсан 4 жилийн хугацаандаа Засгийн газраа дөрвөнтөө огцруулж байсан гашуун түүх энэ намд бий. Үүнээс нь залхсан сонгогчид АН-ыг томоожихыг хүлээж 20 шахам жил дангаар эрх барих эрхийг нь өгөөгүй билээ.

 

Мөнөөх фракци хоорондын зөрчилдөө хөтлөгдсөн, байгуулсан Засгаа унагахын тулд хүний өөрийн хэнтэй ч эвсэж чаддаг, хэсэг бүлгийн эрх ашгийг улсынхаас дээгүүр тавьдаг нь яг янзаараа байна. Н.Алтанхуягийн Засгийн газрыг сөрөг хүчинтэйгээ хавсарч унагаснаар энэ нам нэр хүндийнхээ хүүдийг эргүүлж сэгсрэх дээрээ тулаад байна. Н.Алтанхуягийн үед тус намын рейтинг МАН-аас 5 хувь дээгүүр байсан бол одоо МАН нийгэм дэх үнэлэмжээрээ АН-ыг гүйцэж түрүүлчихээд байна. Энэ бол сонгуулийн оноог хасах айхтар нөхцөл байдал гэсэн үг.   

Олны яриагаар ирэх 11 дүгээр сард Ч.Сайханбилэгийг огцоруулах асуудал үндсэндээ шийдэгдчихсэн гэх. Одоо ч Ерөнхий сайдыг огцоруулах гарын үсэг цуглуулж буй. Лавтайяа огцоруулах бичигт УИХ-ын 11 гишүүн гарын үсэг зураад байгаа гэсэн. Ч.Сайханбилэгийн өөрийнх нь намын журмын нөхөр Р.Амаржаргал хүртэл гарын үсгээ зурчихсан байгаа. Одоо найман гишүүн гарын үсаэг зурчихвал энэ асуудлыг УИХ-д өргөн барина. Ингэсэн тохиолдолд Ерөнхий сайдын огцрох зам нь бараг шуударчихлаа гэсэн үг.  Тэгээд ч Ч.Сайханбилэгийг тонгорох бэлэн зэлэн шалтгаан байгаа. Тэр нь Дубайн гэрээ. Хоёр хоногийн өмнө Засгийн газрын өгсөн мэдээллээр бол Оюутолгойгоосоо монголчууд 2037 он хүртэл ногдол ашиг хүртэхгүй гэнэ. Уг нь өмнөх гэрээ ёсоор 2023 оноос ашгаа хүртэж эхлэхээр байсан юм. МАХН-ынхан энэ “сахил хүртээд шал дордсон” гэрээний гол буруутнаар Ч.Сайханбилэгийг нэрлэж байгаа.  Ер нь түүнийг буруутгах шалтгаан мундахгүй.  Хамгийн гол нь улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал. Түүнд бас улс төрийн дэмжлэг үнэхээр дутаж байгаа.

Түүнийг огцруулах сонирхол олон хүн, тэр дундаа нам дотор нь ч хүчтэй байгаа байх. Гэхдээ юманд учир бий. Ирэх сонгууль хүртэл жил ч хүрэхгүй хугацаа үлдлээ. Ийм хэдхэн сарын настай Ерөнхий сайдын суудлын төлөө нэр нүүрээ баастах сонирхол намд нь ч, гишүүдэд нь ч уг нь баймааргүй. Эрх барих хугацаа нь сараар хэмжигдэж байгаа энэ үед АН Засгаа дахин онхолдуулбал тогтвортой засаглалыг хүсч байгаа иргэдийнхээ хүсэл зоригийн эсрэг явдал болох төдийгүй нэр хүндээ нэгмөсөн шороотой хутгахаас хэтрэхгүй байж мэднэ.  

 

Ирэх сонгууль хүртэл жил ч хүрэхгүй хугацаа үлдлээ. Ийм хэдхэн сарын настай Ерөнхий сайдын суудлын төлөө нэр нүүрээ баастах сонирхол намд нь ч, гишүүдэд нь ч уг нь баймааргүй.

 

Өчигдөр АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэр асуултанд хариулахдаа: “Иргэд улс төрийг, Засгийн газрыг тогтвортой ажиллахыг шаардаж байна. Ч.Сайханбилэг сайдыг огцруулахгүй. Манай нам улс орны эрх ашгийн төлөө Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангаж ажиллана. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг огцруулна гэдэг бол Монгол Улсын эрх ашигт харш юм...Ойрын хугацаанд улс төрийг тогтворжуулахын төлөө Ардчилсан нам ажиллана” хэмээн хариулсан. 

Гэхдээ энэ үгэнд итгэхэд бэрх. Шар ордны шивэр авир яриаагаар бол Ч.Сайханбилэгийг 11 дүгээр сард огцруулна. Тэр ч бүү хэл дараагийн ерөнхий сайдаар С.Эрдэнийг нэрлэчихсэн байгаа шүү дээ. Ийм бор шувуу нисээд эхэлсэн нь цаанаа улс төрийн том зорилго, тооцоо байгааг илтгэнэ. Улс төрийн ил далд шийдлийн угтал оршил нь нэг иймэрхүү янзаар эхэлдэг дээ. Эрх мэдэл хуваарилалтын өнөөгийнх шиг тогтолцоо, зарчим үйлчилж байсан цагт Засгийн тэргүүн нь салхи хаанаас эргэнэ, тэр зүг л бөмбөрөхөөс өөр гарцгүй.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(150.129.141.34) 2015 оны 10 сарын 15

Hamgaalaad baih ner hund AN-d baigaa um uu, uldsen um uu?

0  |  0
Стар (150.129.143.115) 2015 оны 10 сарын 14

Харинч Баярцогтын еренхий сайд огцорвол АН н нэр хунд есне

0  |  0
зочин(202.179.29.106) 2015 оны 10 сарын 14

АН нэр хүндээ аль хэдиийн сэгсрээд дууссан шүү дээ

0  |  0
иргэн(103.229.121.139) 2015 оны 10 сарын 14

намчирхах үзэл бодлоо больмоор юмаа , монгол улсынхаа төлөө чадалтай хүмүүсээрээ баг бүрдүүлж тэд нь ч үнэнч сайн ажилдаг, бусад нь ч итгэж дэмждэг баймаар юм, энэ их халаа сэлгээнээс бүүр залхаж байна

0  |  0
zochin(202.126.91.90) 2015 оны 10 сарын 14

улс орон суйруулчихээд юун АН нэр хунд яриад байнаа. цаг хожих хэрэг эй хурдан огцруулаад Амаржаргалаа ЕС болгоод ажиллах хэрэгтэй шуу дээ

0  |  0
зочин(202.21.117.114) 2015 оны 10 сарын 14

АН-ыг төр засгаас хурдан зайлуулбал, улс орны ирээдүй, үр хүүхдийн маань ирээдүйд хэрэгтэй байна даа, ядаж газар нутгийг зарчих гээд байгаа малнуудаас хурдан салцгаах хэрэгтэй дээ

0  |  0
elbegdorj(180.235.179.160) 2015 оны 10 сарын 14

ha ha ha

0  |  0
иргэн1(103.26.195.191) 2015 оны 10 сарын 14

[-X 2 чадваргүй мэдлэггүй уртхуягыг балмад баянаа авгай шадар сайдаар шагнуулдаг дамбийжаагын тоодгортой нь хамт зайлуул.

0  |  0
zochin(27.123.214.122) 2015 оны 10 сарын 14

Saihanbilegiig demjih heregtei

0  |  0
irgen(150.129.142.37) 2015 оны 10 сарын 14

ajlaa hiij chadahgui bol zailuulbal taarna

0  |  0
Top