Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 14

Нарантуул зочид буудалд

10:30 цагт ЛГБТ хүний эрхийн тухай сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалт, чөлөөт ярилцага болно. Уулзалт ярилцагад ЛГБТ хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын төлөөлөл оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Утас: 89008516

НМХГ-ын хурлын танхимд

10:30 цагт  НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал хуралдах бөгөөд өлөн боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийгдсэн шалгалт, хөнгөн хүнсний үйлдвэрүүдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар нээлттэй хэлэлцэнэ. Утас 91887887

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс Өлтийн голын эхэнд байгаль орчинд учруулсан 32 тэрбум төгрөгийн хохиролын хариуцагчаар холбогдох яамдыг шүүхэд өгсөн талаар мэдээлэл хийнэ.

 

12:00 цагт Баянхонгор аймгийн удирдлагууд Болгарын уул уурхайн компанийн эрх ашгийг ноцтой зөрчсөн асуудлаар баримттай мэдээлэл хийнэ.

 

Зэвсэгт хүчний 032-р ангийн байранд

11:00 цагт Чөлөөлөх дайны 70 жилийн ойн баярт ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотод "Цэргийн ёслолын жагсаал"-д Эх орноо төлөөлөн оролцсон цэргүүдийг шагнах ёслолын үйл ажиллагаа болно. Утас: 88020633, 88101990 

Монгол банкны 5 давхарт

11:30 цагт 2015 оны 9 дүгээр сарын Орон сууцны үнийн индекс зарлана. Жич: Монголбанкны зүүн хаалга /Хууль зүйн яамны урд тал/-аар нэвтэрч 5 давхарт/.

ЭМСЯ-ны 204 тоотод

11:30 цагт Эрүүл мэндийн салбарын ажилтаны цалин тэтгэмжийн асуудлаар Эрүүл мэнд спортын яам, Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хамтарсан хэвлэлийн хурал хийнэ. Хуралд: Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар нар оролцоно. Утас: 99991633

"BlueMoon" арт галерейд

12:00 цагт Фото зурагчин н.ГанӨлзийгийн "Монгол Нүүдэлчин" фото үзэсгэлэннээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэн 10.14 -21 ний хооронд үзэгчдийн хүртээл болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top