Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхлэхэд бэлэн болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 14

Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 16-18-ны өдрүүдэд болох гэж байна. Одоогоор цэрэг татлагын бэлтгэл ажил бүрэн хангагдаад байгаа бөгөөд комиссын дарга нар зарлан дуудах хуудсын тарааж дуусаад байгаа аж.  Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хуудсыг энэ сарын 13-ны өдрийн байдлаар гэхэд цэргийн насны залуучуудын 98.3 хувьд тараасан ба цэрэг татлагатай холбоотойгоор 169 өргөдлийг хүлээн авч хариу өгч, шийдвэрлэн ажиллаж байгаа аж.

Зарлан дуудах хуудсаа авсан иргэд  цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top