Шинээр 7000 айлыг эрчим хүчээр хангана

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 14

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын захын гэр хороолол тэлж, цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом өссөнөөс "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн эээмшлийн 35 кВ-ын дэд станц, цахилгаан дамжуулах шугам, тоноглолууд хэт ачаалалтай болжээ. Иймээс тухайн бүсэд суурьшсан хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдал алдагдах болсон байна. Мөн цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалтай байдлаас болж ийм бүсэд шинээр суурьшсан айл өрх, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг түгээх сүлжээнд шинээр холбох боломж хязгаарлагдмал. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд хэт ачаалал бага чадлын эх үүсвэр нэмж тавих аргаар түр арга хэмжээ авч байсан Баянхошуу дэд станц шинэчлэгдсэнээр хэвийн ачаалалд орж шинээр 7000 орчим айл өрхийг нэмж холбох боломжтой болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top