Өнөөдөр оройноос төв замуудыг хэсэгчлэн хаана

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 14

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук өнөөдөр 18:00 цагт Монгол Улсад айлчлал хийхээр хүрэлцэн ирэх гэж байна.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар энэ сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх юм. 

Төрийн айлчлалын үеэр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингисийн өргөн чөлөөний автозамуудыг тодорхой хугацаанд хаах тул өнөөдөр орой болон айлчлалын хугацаанд хувийн автомашинаас татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top