“Urals” маркийн орос нефтийн үнэ жилийн дотор хоёр дахин буув

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 14

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ байнга уруудсаар байна. Лондоны ICE биржийн даваа гаригийн арилжааны төгсгөлөөр Brent маркийн нефтийн нэг баррель 50,94 ам.доллар хүртэл буужээ. Brent маркийн нефть гэдэг нь Хойд тэнгисүүдээс олборлодог газрын тос юм.

Нефть экспортлогч орнуудын байгууллагын (ОРЕС) гишүүн орнуудын нефтийн олборлолт есдүгээр сард өдрийн 31.57 сая баррель хүрч сардаа 0,11 сая баррелиар нэмэгдсэн нь ийнхүү нефтийн үнэ буух шалтгаан болов.

Харин Техасын WTI маркийн нефтийн үнэ  мөн л  буурч, нэг баррель нь 48,06 ам.доллараар арилжаалагдав.

Үүний өмнөхөн ОРЕС-ийн тэргүүн Абдалла Салем аль-Бадри мэдэгдэхдээ ойрын үед нефтийн эрэлт нэмэгдэх учир үнэ нь өснө гэсэн юм.

Оросын Сангийн яам, аравдугаар сарын 1-нд “Urals маркийн   орос  нефтийн  баррелийн үнэ жилийн дотор бараг хоёр дахин бууж 97,9 - 54,41 доллар хүрлээ” гэсэн байв.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top