Увсын тойргийн Ц.Нямдорж Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 15

Сонгуулийн хонх хэдийнэ жингэнээд эхэлчихсэн. Хэн, хаана нэр дэвших нь эдүгээ гол асуудал болчихоод байна. Ёстой л долоо хэмжиж нэг огтолж байх шиг. Ингэхээс ч аргагүй. Учир нь сонгуулийн тойрог гэдэг бөхөөр бол ам угтуул гэсэн үг. УИХ-ын “архаг” гишүүдийн хувьд ихэнх нь  дархан дэвжээтэй. Хэзээ ч очооод хэнтэй ч ам угтуул таарсан даваад л гардаг. Тийм дархан тойрогтнуудын нэг нь эрхэм гишүүн Ц.Нямдорж. Ус нутаг, угсаа гарвал нь Увсын цэнхэр хязгаар. Тэндээ бол тэр амалсан ч давдаг, амлуулсан ч хаядаг дархлагдсан төлөөлөл. Гэвч тэрбээр 2016 оны сонгуульд Увсад бус Улаанбаатарт, тэр дундаа Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр төлөвлөж байгаа сурагтай. Өөрийгөө улс төрд, тэр дундаа  нийт сонгогчдын хэмжээнд хэр үнэлэмж дүгнэлттэй яваагаа сорьж үзмээр санагдсан юм байлгүй. Тэр Хан-Уул дүүрэгт сэтгэл зүрх нь ойр байх шалтгаан бас бий. Нэгд, тэрбээр энэ дүүрэгт амьдардаг. Хоёрт гэвэл 1992 оны сонгуулиар тэр Хан-Уул  дүүргээс нэр дэвшиж сонгогдож байсан. Ингэхээр мань эр 2016 онд Увсын  тойрогтоо намынхаа хэн нэгэнд боломж олгож, харин өөрөө хуучин буйраараа нэг эргэхээр төлөвлөсөн бололтой. 

Увсын тойрогт бол тэр амалсан ч давдаг, амлуулсан ч хаядаг дархлагдсан төлөөлөл. Гэвч тэрбээр 2016 оны сонгуульд Увсад бус Улаанбаатарт, тэр дундаа Хан-Уул дүүрэгт дэвшихээр төлөвлөж байгаа сурагтай.

Тэр бол улс төр дэх содон фигурын нэг. МАН-ын аядуу амгалан төрхийг тэр хоржоонтой хатуу үг, үзэл бодлынхоо тууштай  зангарагаар сүлдэг. Хэлье гэснээ хэлдэг, хийе гэснээ хэнээс ч эмээлгүй хэрэгжүүлж чаддаг гэх тодотголыг түүнд хаяглах нь бий.

Хан-Уул бол хоёр мандаттай том тойрог. Энэ тойргийг ирэх сонгуулиар онилж байгаа горилогчид цөөн бус. Тодруулбал, одоогоор УИХ-ын гишүүн Лу.Болд, Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн, Аж үйлвэрийн сайд Д.Эрдэнэбат, Барилга, Хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, ГЕГ-ын газрын дарга О.Даваасүрэн, Хүний гавьяат эмч Л.Жамбалжав, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Мишээл группийн ерөнхий захирал Б.Энх-Амгалан, МЭТНБХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нарын нэрс лавтайяа дуулдаж байгаа.

УИХ-ын гишүүн Лу.Болдын хувьд энэ тойргоос хоёронтоо нэр дэвшиж сонгогдоод байгаа. АН-ын урдаа барьдаг улс төрчдийн нэг нь яах аргагүй энэ эрхэм. Герман боловсрол, гадаад харилцааны салбар дахь мэдлэг дадлага, олон улсад танигдаж анзаарагдсан нэр хүнд нь түүнийг ямар нэг хэмжээгээр илүүтэй  илэрхийлдэг. Тэрбээр Батлан хамгаалахын салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг чамгүй татсан, Олон улсын энхийг сахиулагчдын амралт сувиллын цогцолборыг эх орондоо байгуулсан хичээл зүтгэлтэй  хүн. Монгол хүний эрхийн төлөөх  “Эмнести Интернэйшнл”  байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг төдийгүй  анхны Зохицуулах хорооны даргаар ажиллаж байжээ. Тэрбээр одоо “Хүний эрхийг дээдлэгч” шагналтан.

УИХ-ын гишүүн Лу.Болдын хувьд энэ тойргоос хоёронтоо нэр дэвшиж сонгогдоод байгаа. АН-ын урдаа барьдаг улс төрчдийн нэг нь яах аргагүй энэ эрхэм.

Лу.Болд  сонгогдсон тойрогтоо агро паркаас эхлээд олон зүйлийг хийж бүтээсэн.  Тэрбээр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй хамтран Зайсангийн оршин суугчдад газар эзэмших эрхийг нь баталгаажуулж гэрчилгээг нь олгох асуудлыг шийдвэрлээд буй.  Ямартай ч Монголын нийгэмд өөрийн гэсэн үнэт зүйлийг бүтээсэн нэгэн. Тиймдээ ч тэр тойргийнхоо сонгогчдын итгэлийг алдаагүй, ахин сонгогдоод байгаа нь энэ. Ирэх сонгуулиар ч энэ тойрогтоо л марофонд орох  бололтой. Эргэж уулзах нүүртэй хүнд Хан-Уулын сонгогчид “Хүний хуучин, дээлийн шинэ” гэсэн зарчмаар хандах магадлал тун өндөр. Өөрөөр хэлбэл Лу.Болдын хувьд  сонгогчдынхоо итгэлийг алдаагүй гэдэг нь түүний үнэт зүйлсийн нэг.

Энэ тойргоос нэр дэвшигчдийн дунд О.Даваасүрэн гэх шинэ нэр дуулдаж байгаа.  Сонгогчдын хувьд тэр “битүү морь” гэсэн үг. Тэрбээр эдүгээ ГЕГ-ын Төрийн захиргаа, Удирдлагын газрын даргаар ажилладаг, эдийн засагч мэргэжилтэй нэгэн аж. Санхүү, эдийн засгийн дээд сургууль болон Удирдлагын академи төгссөн, шинэ үеийн боловсон хүчнүүдийн төлөөлөл болсон энэ залуу МАХН-аас нэр дэвшихээр яригдаж байна. О.Даваасүрэнгийн хувьд тус намын шилдэг боловсон хүчний хүчний нэг  гэж яригддаг.

Эргэж уулзах нүүртэй хүнд Хан-Уулын сонгогчид “Хүний хуучин, дээлийн шинэ” гэсэн зарчмаар хандах магадлал тун өндөр. Лу.Болдын хувьд сонгогчдынхоо итгэлийг алдаагүй гэдэг нь түүний  үнэт зүйлсийнх нь нэг.

Хан-Уул буюу 21 дүгээр тойргоос нэр дэвшигчдийн нэг Б.Лхагважавыг уншигчид таних байх. Тэрбээр “Урбаник” ХХК-ийн ерөнхий захирал, Сү.Батболдын Засгийн газрын үед Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Польш улсад эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн нэгэн. Эдийн засгийн Өршөөлийн хуулийг идэвхтэй дэмжигч тэрбээр эдүгээ Монголын Худалдаа аж    үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Тус намаас Хан-Уулыг онилж байгаа өөр нэг магадлалтай нэр дэвшигч бол "Мишээл"-ийн Б.Энх-Амгалан юм. Олон улсын харилцааны мэргэжилтэй тэрбээр эдүгээ НИТХ-ын төлөөлөгчийн сонгуульт ажилтай, түүний намтрыг сөхвөл ихэнхдээ бизнесийн салбарт ажиллаж байсан нэгэн.

Энэ тойргийн акулуудтай хүч сорихоор горилж буй нэг бүсгүй бий. Тэр бол Барилга, Хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа. Нас залуу, цус шингэн, эрч хүч дүүрэн нэгэн хэмээн түүнийг тодотгож болно. Отгонтэнгэр их сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн, төрийн удирдлагын магистр зэрэгтэй, англи, орос, герман хэлний мэдлэгтэй эл бүсгүй 2006 оноос одоог хүртэл МоАХ-ны Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга,  АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүний сонгуульт ажилтай.

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатыг Хан-Уул дүүргээс нэр дэвшинэ гэсэн нэлээд магадлалтай яриа бий.  2008-2012 онд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, намаа сонгуульд амжилттай оролцуулсан гэх сайн үнэлэмж түүнд буй. Сайдын уг нутаг нь Сэлэнгэ аймаг. Тэр нутаг усныхаа сонгогчдод найдах магдлал бий ч Хан-Уул дүүргийг илүүд үзэж буй бололтой. Ингэх шалтгаан ч бас байгаа. Тэр ажлынхаа гарааг Багануурын уурхайгаас эхэлж улмаар Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байв.  Хан-Уул, Багануур, Багахангай дүүрэг нийлж сонгуулийн нэг тойрог болдог. Тэгэхээр тэрбээр Багануурынхандаа илүү найдаж байгаа  бололтой. Нөгөөтэйгүүр Хан-Уул бол үйлдвэрийн дүүрэг. Салбар хариуцсан сайдын хувьд үйлдвэрийнхээ дүүрэгт илүү итгэл найдвар тээхээс аргагүй.

Монгол Улсын хүний гавьяат эмч Л.Жамбалжав МАХН-аас, харин нэгэн цагт тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Загджав МАН-аас энэ тойрогт нэр дэвших магадлал өндөр байна.

Хан-Уул дүүргийн  сонгуулийн тойргийн зураглал одоогоор нэг иймэрхүү харагдаж байгаа ч явцын дунд өөрчлөгдөх магадлал буй.

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bat(202.9.41.176) 2025 оны 03 сарын 13

nyamdorj buu uzegd

1  |  0
Ender nastan(103.26.193.179) 2025 оны 03 сарын 13

MASH ZEB OLON JIL MANAI DUUREG OYUNGEREL, BOLD 2t HKUURTSAN ODOO OLON ENDER SHILEN BARILGA L BOSSON AHKMADUUDIIN TETGEBER, TETGEMJIIG NEMDEGGYI 3r HKOROO YU CH HKIIDEGGYI DRAGAAS ODOO L SALAY

1  |  0
ravdan(122.254.127.34) 2025 оны 03 сарын 13

shine humuuseer burduuleh tsag ni bolsoon.

1  |  0
сонгогч(203.194.114.24) 2025 оны 03 сарын 13

ман-аас бусад нь гарч байвал хэн ч байсан яахав.ман-манан байгуулаад энэ улс орноор тоглоод дууслаа.ирэх сонгуульд цэвэр ман-ыг хасаад цэвэр улс төрчдыг сонгоцгооё.ман-ынхан уих-д ялахын тулд олонд нэртэй бол хэнийг ч хамаагүй нэрий нь дэвшүүлдэг жаяг тогтоосноос уих тоглоомын газар шиг болсныг одоо засах цаг нь болсон.

1  |  0
улс төрч биш(202.21.106.146) 2025 оны 03 сарын 13

зайлаа новшнуудаа, одоо та нараас хэнийг гаргахгүй гэж зурхайд буусан шдээ мэдээгүй юмуу? яасан ууж идэж ханаж цаддагүй хулгайч луйварчид вэ? 20 жил гаран дээр залраад юу хийж гийгүүлэв? одоо боллоо,зүгээр л нүднээс далд ор гэж

1  |  0
uvs(150.129.140.93) 2025 оны 03 сарын 13

zh duu 20 uul hanuul duuregt bugdeeree demjnee

1  |  0
kkkkkkk(202.179.31.242) 2025 оны 03 сарын 13

delhiigees zail

1  |  0
Zochin(31.33.41.104) 2025 оны 03 сарын 13

Huduuniiihun huduunuusuul ner devchie hotiin ter dundaa unagan han uul duurgiin hun baih estoi

1  |  0
irgen b (202.5.196.170) 2025 оны 03 сарын 13

Ene hun ni deerloo hiih yumaa medneel

1  |  0
Gochoo(76.218.69.21) 2025 оны 03 сарын 13

Lu bold n deer baihaa

1  |  0
kkkkk(103.229.120.158) 2025 оны 03 сарын 13

Shuud demjinee

1  |  0
(122.201.31.152) 2025 оны 03 сарын 13

Яадгийн Нямдорж гуай байхгуй бол их хурал ямар ч сонирхолгуй

1  |  0
ИРОЛ(202.179.20.116) 2025 оны 03 сарын 13

ОЛОНД ТАРАА ТАНИУЛСАН ХҮМҮҮС ИРЭХ СОНГУУЛЬД БАЯРТАЙ

1  |  0
lolz(202.21.116.162) 2025 оны 03 сарын 13

Lhagvajav hamaagui deerdee

1  |  0
zochin(202.179.20.119) 2025 оны 03 сарын 13

Yana daa Mongol min. Iim malnuud tolgoi deeree zalchihaad.

1  |  0
иргэн(150.129.140.131) 2025 оны 03 сарын 13

Аймшигтай гутамшигтай шившигтэй нэр нүүрээ барсан бузар булай Өөр юу гэх вээ дээУвсдаа амьдарсан нь дээр дээ мал маллаад

1  |  0
zochin(150.129.142.76) 2025 оны 03 сарын 13

HKANUUL duuregt Bold, OYUNgerel 2 oos salj um hkiideg, ard tumnii amidraliig meddeg, shudraga hkun hkeregtei an hkan yu ch hkiij chadahkgyi , medehkgui ene duurgiig estoi 2o jil ender baishin l barisan shuu. NYmdorjiig demjnee ... shudrag shuu ... AN MAN nii ugiig toodoggyi shuu ...

1  |  0
Urnaa(202.21.112.115) 2025 оны 03 сарын 13

Demjine ,

1  |  0
zochin(150.129.142.249) 2025 оны 03 сарын 13

Demjnee. bug boltol suusan busad gishuudtei adilgui hovot tohioh shudarga erhem shuu

1  |  0
иргэн(66.249.84.157) 2025 оны 03 сарын 13

одоо болно шдээ. та нар буг болтлоо суулаа шдээ. тэгэд энэ улс орон чинь хөгжсөнгүй шдээ. та нар чадахгүй байгаа чинь хангалттай харагдаж байхад дахин дэвших нтр гээд байх юм.

1  |  0
Top