73 мянган малд шүлхийгээс сэргийлэх вакцин хийжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 21

Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багт энэ сарын 2-ны өдөр малын халдварт өвчний шинж тэмдэг илэрлээ гэх мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу үзлэг шинжилгээ хийхэд шүлхий өвчин байж болзошгүй гэх урьдчилсан онош гарсан байна. 

Үүний дагуу цаг алдалгүй Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч, оношийг баталгаажуулахад шаардлагатай мэдээлэл цуглуулах, дээж авах, аймгийн онцгой комиссыг хуралдуулах зэрэг яаралтай арга хэмжээ авлаа.

Мөн Мал эмнэлэг, үржлийн газраас шаардлагатай 111 мянган тун шүлхийгээс сэргийлэх хос цэнэт вакцин, 100 хос халдвар хамгааллын нэг удаагийн хувцас, 30 килограмм ариутгал, халдваргүйтгэлийн бодисоор хангасан байна. Энэ сарын 19-ний байдлаар урьдчилан сэргийлэх тарилгад 20 өрхийн 73,461 мал буюу нийт малын 86.6 хувийг хамруулаад байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top