Гишүүдийн туслахыг цомхотгож, 428.640 сая төгрөг хэмнэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 28

Төсвийн хэмнэлтийн хүрээнд төрийн байгууллагуудын бүтцэд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Өчигдрийн төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

Энэ хүрээнд жагсаалтаар сонгогдсон 28 гишүүн  туслахгүй, тойргоос сонгогдсон 48 гишүүн тус бүртээ нэг туслахтай  ажиллах санал гишүүдийн олонхийн дэмжлэгийг хүлээгээд буй. Одоогийн орон тоогоор бол нэг туслах, нэг зөвлөх, хоёр бие төлөөлөгчтэй байгаа юм. 

Гишүүний зөвлөхийн үндсэн цалин 645 мянган төгрөг, УИХ-ын гишүүний туслахын дундаж цалин 470 мянган төгрөг, УИХ-ын гишүүний биет төлөөлөгчийн цалин 500 мянган төгрөг байдаг гэх мэдээлэл бий. Тооцоолоод үзэхэд УИХ-ын 76 гишүүний тус бүр нэг туслахыг цомхотгосон тохиолдолд сардаа 35.720 сая төгрөг, жилдээ 428.640 сая төгрөг хэмнэх тооцоо гарч байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(104.174.37.112) 2015 оны 10 сарын 29

Одоо наад гишүүд чинь бүүр юу ч хийж чадахгүй боллоо доо Хамаг юмыг нь наад туслахууд нь хийдэг байсан

0  |  0
Зочин(103.229.120.18) 2015 оны 10 сарын 28

Таван толгой шивээ говь нефть боловсруулах уйлдвэр 10, 20 жилийн омно л ярьж байсан шуу дээ. Одоо ахиад яриад 10, 20 жил болно.

0  |  0
иргэн(202.179.10.118) 2015 оны 10 сарын 28

цалингаа хасуулсан хүмүүс ажлаа сэтгэлээсээ хийхүү багийн дарга нарын цалинг хасна гэж байна тэд чинь бүх юмны түрүүнд байдаг хүмүүс тэдэнд улс төр бараг л хамаагүй та нар ч улс орноо ,өөрсдийгөө баллаж байна да МАН АН д дахиад үнэнчээр зүтгэх гишүүд хэр олон үлдсэн болдоо

0  |  0
б(202.131.247.171) 2015 оны 10 сарын 28

хэмнэлт гээд л байх юм туслахууд ч бас монгол улсын иргэн ажиллах амьдрах эрхтэй хүмүүс. энэ засгийн газар хүмүүсээ бодсон ажил хийгээчээ.Ард бид яаж амьдрах болж байна аа. та нар ажиллах амьдрах нөхцөлөөр ханган гэж сонгогдон дарга сайд болоо биздээ. Илүү ухаантай илүү сэтгэлтэй гэж сонгуулийн өмнө суртчилсан бус уу. зөв удирдаж хөгжүүлэх яасан вэ. оюу толгой таван толгой юу болсон вэ. манай улсыг өр зээлэнд баригдах ийм байдалд улс төрчид та нар хийсэн биздээ одоо яахаараа ядарсан бидэнрүү дайраад байна.

0  |  0
Top