Өдөр бүр 500 доллараар үсээ засуулдаг од

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 13

Америкийн алдартай од Ким Кардашяны нөхөр, рэппер Канье Уэстийг харахад үсний засалт гэж нэг их онцгойрох юм байдаггүй дээ. Гэтэл тэр өдөр бүр 500 долларыг үсчинд үрдэг гэнэ.

Уг нь охиныхоо төрсөн өдрөөр 62 мянган долларын титэм, эхнэрийнхээ мэндэлсний баяраар 5 сая долларын хөхөвч бэлэглэдэг хүн өөртөө мөнгө заралгүй л яахав.

Халзан, мулзан гэх нь хаашаа юм, гэхдээ л Уэстийн толгой дээр үс гээд байх юмгүй мэт. Гэтэл үсгүй шахам энэ үс засалтын төлөө өдөрт 500 доллар гэдэг арай л...

Канье Уэстийн үс засалтын талаарх үнэнийг хэвлэлийнхэнд дуучин Рианнагийн эцэг Рональд Фенти дэлгэжээ. "Heat" сэтгүүлд бичсэнээр Рианнаг 2010 онд аялан тоглолт хийх үеэр аав нь дагалдаж явжээ. Ингэхэд Рианнагийн продюсероор нэг хэсэг Уэст ажилласныг та бүхэн санаж байгаа байх. Иймээс л Рональд Фенти өөрийн нүдээр хэрхэн Канье Уэст өдөр бүр 500 доллараар үсээ засуулж байгааг харсан юм байна. Харахаар барахгүй яг дэргэд нь байдаг байжээ.

"Ёстой солиорол. Тэр өдөр бүр үсчинд 500 доллар өгдөг. Ийм богинохон үсэнд яаж ийм их мөнгө төлдөгийг би ерөөсөө ойлгодоггүй" гэж Рианнагийн аав ярьжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ариунболд(172.56.36.204) 2016 оны 02 сарын 09

ҮСЧИН АЗТАЙ Л БАЙНШД

0  |  0
soeo(59.153.87.26) 2016 оны 02 сарын 08

merel nowsh ve chimh vsgvi baij

0  |  0
Зочин(112.72.12.14) 2015 оны 12 сарын 27

даварцан сда вэ

0  |  0
зочин(150.129.141.47) 2015 оны 11 сарын 14

мөнгөтэй хүн лаагаа идэж байнадөө

0  |  0
Top