Зул өргөж байгаад гэрээ шатаажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 13

Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 12-ны өдрийн 05:00 цагаас 11-р сарын 13-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4886 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 137, зөрчлийн 1735, зам тээврийн ослын 299, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 70-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

 Тухайлбал, БЗД-ийн 17-р хороонд “ГССҮТ-д түлэгдэж түлэгдсэн хүүхэд хүргэгдэн ирж хэвтлээ” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад 10 сартай эрэгтэй  Б нь цахилгаан тогоотой цайнд 2 хөлийн ар хэсэг, баруун гар бугуйнаас урагш түлэгдэж гэмтээд эмчлүүлж байгаа аж. Уг асуудлыг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс  шалгаж байна.

 Мөн СХД-ийн 13-р хороонд  “13-р байранд айл шатсан байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 12-нд авч шалгахад, тус байранд оршин суух 32 настай эмэгтэй Б-ийн сууцанд зул өргөж орхиод гал алдаж гал тогооны өрөөний тавилга шатсан хэргийг СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж эхэллээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bulban(182.160.35.13) 2015 оны 11 сарын 15

zul buu urguu. shal hudlaa

0  |  0
гайхагч(150.129.141.47) 2015 оны 11 сарын 14

мөн ч хэнэггүй, мангардуу хүмүүсдээ

0  |  0
З.ЭНХБОЛД(103.57.92.138) 2015 оны 11 сарын 13

БОЛЬЁ ОО

0  |  0
Top