Малайзын шүүхээс цаазын ял сонссон Н.Золзаяагийн давж заалдах хурал болно

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 26

Монгол Улсын иргэн Н.Золзаяа Малайзад хар тамхины хэрэгт холбогдон тус улсын шүүхээс цаазын ял сонссон билээ.

Харин тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан. Тэгвэл уг шүүх хурал өнөөдөр болох юм байна. 

Дашрамд сонирхуулахад уг хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн Сайд, Гадаад хэргийн  сайд анхаарлаа хандуулан хэргийн эдрээтэй байдлыг дахин нягталж үзэх, хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэхэд Малайзын холбогдох байгууллага, албан тушаалтны анхаарлыг хандуулахаар захидал хүргүүлж байсан билээ. Мөн Н.Золзаяагийн давж заалдах шатны шүүх хуралд зориулж буюу түүний эрх ашгийг нь хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч хөлслөхөд шаардагдах 68.6 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
daka (202.55.180.8) 2015 оны 11 сарын 27

dabj zaaldcaniig bodoxod gutgelegch um biluu Mongolchuudiig um medexzguigeer ni dalimduulcan canaatai xereg ch um biluu Mongoliin irgen Altantuyag aimshigtaigaar xonoocon Malaiziinxan uvch xiij medex muu xumuuc umdaa Mongol tor ooriinxoo irgenii ami naciig xynaltandaa abax xeregtei

0  |  0
Top