Монголд үйлдвэрлэсэн автобусууд үйлчилгээнд явж эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 26

“Эколог бус” ХХК-ийн 5.3 тэрбум төгрөгөөр үйлдвэрлэсэн эко автобусууд өнөөдөр иргэдэд үйлчилж эхэллээ. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд Нийслэлээс төсөвлөсөн 25 тэрбум төгрөгийн нэгээхэн хэсгээр ийнхүү Монгол инженерүүдийн зохион бүтээсэн байгаль орчинд ээлтэй эко автобусыг худалдан авч үйлчилгээнд гаргаж байгаа нь энэ юм.

2014 оноос хойш нилээдгүй хэл ам дагуулсан эдгээр автобусууд  Нийслэлийн ИТХ-аас баталсан “Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу дотооддоо авто машин үйлдвэрлэх, ажлын байр бий болгох, шинэ техник технологи нэвтрүүлж буй анхны тохиолдол болоод байна.

Эдгээр Евро-4 хөдөлгүүртэй J-800T загварын 20 ширхэг эко автобус Офицеруудын ордон - Ханын материал чиглэлд өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд явж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hhg(43.242.243.129) 2015 оны 11 сарын 27

Saihan medee bn

0  |  0
Бахдал(202.126.91.98) 2015 оны 11 сарын 26

Зүгээр атаархалгүй бахарах тэнэг минь Энэ чинь чиний хэлэхгээд байгаад хүрэх замын эхлэл юм шүү тэнэг минь тамын ттогооны үлгэрээ март за. Баяр хүргэе :-bd

0  |  0
Хи хи(118.70.170.139) 2015 оны 11 сарын 26

Солонгос автобусыг Монголд угсарсан гээч, үйлдвэрлээд байх даа яахав дээ. Манайхан сайхан туйлшрах юм даа. Монгол Улс ядахдаа жилд нэг эрэг боолт үйлдвэрлэдэг үйлдвэртэй болчихоод ингэж дуугарвал.

0  |  0
Top