Г.Шийлэгдамбын зүрхний хууч өвчин нь сэдэрсэн гэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 27

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг  авлигын хэргээр  саатуулсан. АТГ-аас түүнийг их хэмжээний  авлига авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар  хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад түүнийг  яллагдагчаар татаж, 60 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргаад байгаа.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд Г.Шийлэгдамбын биеийн байдал муудсан талаарх мэдээлэл гарах болсон. Энэ  мэдээллийг түүний өмгөөлөгч баталж, яаралтай эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай байгааг хэлж байна. Тодруулбал Г.Шийлэгдамба зүрхний хууч өвчтэй бөгөөд хоригдох явцад өвчин нь сэдэрсэн аж. Тиймээс өмгөөлөгч нь батлан даалтад гаргах хүсэлтэй байсан ч шүүх хүлээж аваагүй юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.41.132) 2015 оны 11 сарын 29

manai huarangiin huuhed devchnee

0  |  0
УДВАЛ(103.229.123.69) 2015 оны 11 сарын 29

ХУДЛАА ХУДЛАА БААШИЛЖ ГАРАХ САНААТАЙ БИЗ

0  |  0
zochin(103.229.123.247) 2015 оны 11 сарын 27

Jirin hun horidson bol uhlee geheer n gargadag ym uu.Muusain nowshnuud .Idej uuj tsaddaggui.Uhlee geed l garchihdag.

0  |  0
Top