Авто худалдаа эрхлэгчид шүүхийн гадна жагсаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 27

Авто худалдаа эрхлэгчид Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн гадна жагсаж байна. Тэд өнгөрсөн сарын эхээр нээлтээ хийсэн “Авто худалдааны цогцолбор” руу нүүхийг эсэргүүцэж ийнхүү жагсаж байгаа юм.

Түүнчлэн худалдаа эрхлэгчид “Нийслэлд авто худалдаа эрхэлж байгаа 8000 гаруй иргэд шинээр баригдсан авто худалдааны цогцолбор руу хүчээр нүүлгэх шийдвэр гаргасан Хотын дарга Э.Бат-Үүлийн А/980 тоот захирамжийг эсэргүүцэж байна. Хүчээр нүүлгэн шилжүүлэх асуудлыг эсэргүүцсэн шүүх хурал өнөөдөр 10:30 цагаас эхлэж байгаа тул үүнтэй зэрэгцэн эсэргүүцлийн цуглаан зохиож байгаа юм.

Учир нь авто худалдаа эрхэлдэг 8000 иргэний зөвхөн нэг өрх нь л гэхэд 10-30 сая төгрөгийн арилжааны банкны зээлтэй. Хамгийн багаар тооцоолон гаргасан энэхүү дүнг нэгтгэвэл 800,000,000,000 төгрөгийн  нэгдсэн дүн гарч байгаа” гэв.

Жагсаалд 1000 машины зах, Да хүрээ зах, Өгөөмөр зах, Мөнгөн хүлэг зах, Цирк болоод Саруул худалдааны төвийн машины худалдаа эрхлэгчид, Хүнд машин механизмын техникийн зах, сэлбэгийн худалдаа эрхлэгчид, авто плаза төв түүнийг тойрсон төвүүдийн төлөөлөл зэрэг захуудаас гадна хувиараа авто худалдаа эрхлэгчид, захуудыг дагаж хүнс болоод барааны худалдаа эрхлэгчид, банш бууз зарж өдрийн хоолоо залгуулдаг иргэд хүртэл оролцож байгаа аж.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ундраа(202.21.118.98) 2015 оны 11 сарын 30

Газар олгоод байхад заасан газарт нүүж чадахгүй бол болиоч

0  |  0
Ану(202.21.118.98) 2015 оны 11 сарын 30

Нийслэлийн засаг дарга зөв шийдвэр гаргасан нүүлгэх зөв

0  |  0
батаа(202.55.180.155) 2015 оны 11 сарын 28

Битгий тэнэгт. Япон Солонгосоос хог авчирч ард түмнээ шулдаг та нар тэгээд эрхээ хамгаалахуу. Тэгвэл 1 сая гаруй иргэдийн эрхийг яах юм бэ шулаачидаа.

0  |  0
Содов(202.179.29.173) 2015 оны 11 сарын 27

Өө төр л юм бол энэ ченжүүд өгсөн газар луу нүү, нүүхгүй гэвэл машин зардгаа боль гэж бодож байна

0  |  0
Auto(122.201.24.221) 2015 оны 11 сарын 27

Shuuhed hucheer nolooloh oroldlogo gej oilgoj boloh uu

0  |  0
Irgen(122.201.21.43) 2015 оны 11 сарын 27

Ta nar ch dee hog avchirch hed dahin nugalj ard tumniig shuldag shulaachnuud sh dee.

0  |  0
Top