Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 30

11.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд шүүхийн төсөв, эдийн засгийн баталгааны талаар болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт: Цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууцны нээлт болно.

12:00 цагт: Байгаль орчны яамны "Хаан" танхимд "Хөвсгөл далайн эзэд" төрийн бус байгууллага "Байгальд ээлтэй гишүүн"-ээр хэнийг ямар шалгуураар тодруулснаа олон нийтэд зарлана. "Байгальд ээлтэй гишүүн"-ээр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, гишүүн С.Одонтуяа, Л.Энх-Амгалан нар тодорчээ.

12:30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд МСНЭ, Гандантэгчинлэн хийд, Эрдэнэ зуу хийд, “Олуулаа+” ТББ, “Хайрлаарай” ТББ хамтран хэвлэлийн бага хурал хийнэ.

17:30 цагт: Урчуудын эвлэлийн 2давхарт байрлах "The best Art Gallery"-д "Монгол-Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааны нэгэн жаран" үзэсгэлэн нээлтээ хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top