Визийн зөвшөөрөл авахад татварын тодорхойлолт шаарддаг болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 30

Монгол Улсын визийн зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримтад өөрчлөлт гарсныг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас иргэдэд мэдэгдэж байна. 
 
Тодруулбал олон удаагийн виз, визийн зөвшөөрөл, хөрөнгө оруулагч гадаадын иргэн болон түүний гэр бүлийн гишүүд визийн зөвшөөрөл авахдаа бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтад татварын цахим тайлангийн системээс авсан тодорхойлолт ашиглах болжээ. 

адаадын иргэн Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор ИХШХЕГ-т бүртгүүлэх үүрэгтэй. Мөн календарийн 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрлийн картаа авах ёстой байдаг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top