Цагдаагийн хошуучийн ээж шархаа даалгүй нас баржээ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 30

Энэ сарын 26-наас 27-нд шилжих шөнө БЗД-ийн 1-р хорооны нутагт оршин суух нэг гэр бүлийн хоёр хүний амь насанд хүрч, нөгөө хоёр хүнийг нь хүнд гэмтээсэн ноцтой хүн амины хэрэг гарсан билээ. Талийгаач эмэгтэй цагдаагийн хошууч цолтой байсан бөгөөд аавтайгаа амиа алдсан. Хошууч Ц нь өмнө нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад өнгөрсөн зургадугаар сард шилжин томилогдсон байжээ. Харин шархадсан хоёр хүнийг яаралтай мэс засалд оруулсан ч ээж нь шархаа даалгүй өнгөрсөн бямба гаригт нас барсан байна.

Ах Б нь одоо тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж. Тэрбээр уг нь Орхон аймгаас биеэ эмчлүүлэхээр Улаанбаатарт ирээд байсан гэнэ.

Мөн сэжигтэн П.Батбаярыг улс орон даяар эрэн сурвалжилсаны эцэст өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан юм. Тодруулбал, тус дүүргийн IV хорооны нутаг дахь Арцат гэх газрын ойролцоо айлын эзэнгүй байшинд бүгэж байхад нь баривчилсан байна. Тэрбээр баригдах үедээ цагдаа, тусгайгийнханд эсэргүүцэл үзүүлж, зугтахыг оролдсон аж. Эх сурвалжийн мээдээлснээр сэжигтэн этгээд хэргээ хүлээжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top