“Сутайн буянт” ХХК-ийн автобусанд 9 хүн дайруулснаас, нэг хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 30

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Их наран- Вокзал” чиглэлд явж байсан автобус автобусны буудал мөргөж, айлын хашаа руу орсон аймшигтай осол өнгөрсөн бямба гаригт гарчээ. Ослын улмаас нэг хүн нас барж, 9 хүн гэмтжээ. Тодруулбал, автобусны буудал дээр байсан есөн иргэн, автобусанд зорчиж явсан зургаан хүн гэмтэж ГССҮТ-д хүргэгдэж автобусны буудал дээр зогсож байсан нэг хүн нь нас барсан аж. “Сутайн буянт” ХХК-ийн 21-73 УНБ улсын дугаартай Daewoo BS-106 маркийн автобусыг жолооч Б жолоодож явсан юм байна. Уг хэргийг Замын цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zorro(103.229.121.149) 2015 оны 11 сарын 30

Balagtai baldansharav hun dairaad

0  |  0
ЗОЧИН(103.57.95.110) 2015 оны 11 сарын 30

БОЛЬЁ ОО ХАРИН 01 ХҮНИЙ АМЬ НАС СУТАЙН-БУЯНТ ХХК-НЫГ ТАТАН БУУЛГА

0  |  0
Top