Ипотекийн зээлийн 0.7 хувийг чанаргүй зээл эзэлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 01

Банкууд өнгөрсөн аравдугаар сард нийт 1395 зээлдэгчид 80.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна. Үүнээс ипотекийн зээлийн үлдэгдэл 3370.5 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 75877-д хүрчээ.
 
Зээлийн үлдэгдлийг харахад 98.4 хувь нь төгрөгийн зээл, 1.6 хувь нь гадаад валютын зээл байгаа аж. Хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 2.4 хувийг, чанаргүй зээл нь 0.7 хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top