Цэвэрлэх байгууламжийн ажил 60 хувьтай явна

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 01

Хан-Уул дүүргийн хэрэглэгчдийн бохир усыг цэвэрлэх цэвэрлэх байгууламжийн ажлыг тус дүүргийн 10 дугаар хороонд Турк улсын “HNC” ХХК гүйцэтгэж байгаа билээ.
 
Одоогоор гадна барилгын ажил дууссан бөгөөд дотоод засал тоног төхөөрөмж суурилуулах ажил явагдаж байна. Тус цэвэрлэх байгууламж нь 20 000 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд Герман улсын технологиор хийж гүйцэтгэж байна.
 
Цэвэрлэх байгууламж баригдсанаар Улаанбаатар хотын баруун өмнөд хэсгийн ахуйн бохир усыг 1159 м урт бохир ус дамжуулах хоолойгоор цуглуулан авч хоногт 20 000 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжид хүргэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top