Хоёр настай хүүхэд шөлөнд унаж түлэгджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 01

  Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 30-ны өдрийн 05:00 цагаас 12-р сарын 01-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4388, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 196, зөрчлийн 1273, Зам тээврийн ослын 353, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 91-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал, БГД-ийн 7-р  хороолол “ГССҮТөвд гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 11-р сарын 30-нд авч шалгахад,  Баянхонгор аймаг Баянхонгор сумын 3-р багт оршин суух 2 настай эрэгтэй Б  11-р сарын 28-нд гэртээ тогоотой халуун шөлөнд  унаж түлэгдэн, 46 хувийн түлэгдэлтэй тус төвд эмчлэгдэж байгааг БГДийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top