Суллагдсан иргэдийг ажлын байртай болгосон ААН-ийг урамшуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 01

  Өршөөлийн хуулиар суллагдсан 1700 гаруй иргэнийг ажлын байраар хангаж, нийгэмшүүлэх нь маш чухал асуудал юм. Өөрөөр хэлбэл, суллагдсан иргэдийг ажилд авах асуудал хүнд байгаа учраас энэ тал дээр УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан анхаарлаа хандуулж эхэллээ.

Тэрбээр “Өршөөлөөр суллагдсан хүмүүсийн 30 хувь нь тодорхой хугацаанд амарна гэж байгаа бол “Сургалтад сууя, ажил хийе” гэж байгаа нөгөө хэсэг нь байна. Манай яам Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төвөөр дамжуулан орон нутагтаа очиж буй иргэдийг шаардлагатай бол сургалтад суулгах, мөн ажлын байрны захиалгыг хүлээж авч байна. Энэ дагуу ажил олгогч эзэдтэй холбох ажил тоггсон журмынхаа дагуу явж байгаа. Оны сүүл рүү хичнээн хүн ажилтай болсон талаарх нарийн тоо гарна. Улсын хэмжээнд 31 Хөдөлмөрийн хэлтэс байдаг. Мөн манай яамнаас ажлын байрны захиалга өгсөн байгууллагуудтай харилцаж байна. Хэдийгээр эдийн засаг хямралтай ч аж ахуйн нэгжүүд ажлын байрны захиалга ирүүлж байгаа. Бид хорих байгууллагаас суллагдсан иргэнийг гадуурхахгүйгээр хүлээж аваад ажиллуулж байгаа аж ахуйн нэгжийг урамшуулах хөшүүрэг бий болгохоор ажиллаж байна" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top