Өвөлжилтийн бэлтгэлээр дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 02

Хөдөө аж ахуйн болон төв суурин газруудын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулсан дүн, Засгийн газрын тогтоолын биелэлтийн талаар Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар танилцууллаа.

Отроор өвөлжих өрхийн тоо 2,2 мянга, малын тоо 1,5 сая толгойгоор нэмэгдэж байгаатай холбогдуулан отроор яваа малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах,

Авто замын засвар, арчлалтын компаниудын гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийн үлдэгдлийг яаралтай шийдвэрлэх,

Орон нутагт дулааны үнэ нэмэгдсэн, байгууллагын халаалтыг нийтийн халаалтад шилжүүлснээс үүдэн үүссэн зардлын зөрүү, түлш, халаалтын өрийг зохицуулж, шийдвэрлэх,

Булган аймгийн төвийн дулааны халаалтын зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, 

Увс аймгийн төв, Өвөрхангайн Бүрд, Гучин-Ус, Хужирт суманд аваарийн дизель станцын техникийн найдвартай ажиллагааг хангах арга хэмжээ авах,
Улсын хэмжээнд нийт сумын 40 хувьд өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэх эрсдэлтэй байгааг тооцон гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, бэлэн байдлыг хангах зэрэг арга хэмжээ авахыг холбогдох яам, агентлаг, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top