Хятадууд хуурамч картаар их хэмжээний гүйлгээ хийжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 01

БНХАУ-ын дөрвөн иргэн зохион байгуулалттайгаар хуурамч төлбөрийн карт ашиглаж, манай улсын арилжааны банкуудад их хэмжээний хохирол учруулжээ. Тодруулбал, арваннэгдүгээр сард Хятадын 30-46 насны дөрвөн иргэн үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар хуурамч төлбөрийн карт ашиглан гүйлгээ хийсэн нь тогтоогдсон байна.

Тэд гадаад улсын мастер виза карт эзэмшигч иргэдийн мэдээллийг хууль бусаар ашиглан хуурамч төлбөрийн карт үйлдэж, Монгол Улсын иргэний “пос терминал” төхөөрөмжөөр банкуудад их хэмжээний хохирол учруулжээ.

Уг хэрэгт цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top