”Ингэнд ботго авахуулах ёсон”-г ЮНЕСКО-гийн өвөөр бүртгэлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 02

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит Х хуралдаан 11 сарын 30-нд Намибийн Виндхук хотноо эхэлжээ. 12 сарын 1-ний өдрийн буюу өчигдрийн хуралдаанаар Монгол улсаас нэр дэвшүүлсэн өв болох "Ингэнд ботго авахуулах уламжлалт ёсон"-г ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах соёлийн биет бус өвөөр бүртгэлээ. Дээрх ангилалд нийт найман өв нэр дэвшсэнээс тавыг нь бүртгэсэн байна. Ийнхүү Монголын 13 дахь соёлын биет бус өв ЮНЕСКО-д бүртгэгдсэн сайхан мэдээг дуулгаж байна.

Хуралдаан энэ сарын 4-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд өнөөдөр "Төлөөллийн жагсаалт"-анд нэр дэвшсэн өвүүдийг хэлэлцэх юм. Хуралдаанд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссийн төлөөлөгчид оролцож байна. Монгол улс дээрх хорооны гишүүнээр 2013 оноос хойш сонгогдон ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top