Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 3.6 тэрбум төгрөгийг завшсан хэмээн шүүхээс 4.6 жилийн ялаар шийтгэсэн.
Цагдан хорих төвд хоригдож байгаа түүний бие муу байгааг эх сурвалж хэлж байна. Тэрбээр бөөрний архаг үрэвслээр өвдсөн байж болзошгүй байгаа бөгөөд хорихын эмнэлгээр эмчлүүлэхээс татгалзсан гэсэн мэдээлэл байна. Л.Гансүх нь өмнө нь БНСУ-д эмчилгээ хийлгүүлж байсан бөгөөд “Нүүрс”-ний гэх хэрэгт холбогдсоноос хойш, эмчилгээгээ тасалдуулсан тул ясны хавдрын улмаас хөлийнхөө хурууг тайруулсан гэдгээ ярьж байсан юм.
Дашрамд сануулахад, Л.Гансүх болон түүний өмгөөлөгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэнээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч гомдолтой танилцсанаар Л.Гансүхийн хэргийг Нийслэлийн шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэд хуваарилсан байна. Шүүх хурлын тов одоогоор гараагүй байгаа билээ.
эх сурвалж: news.mn

Сэтгэгдэл ( 7 )
луйварчин хулгайч нараа та нар ямар олон ардын хүүхдийн хоолыг цусаллаа.одоо хахаж үхэх уаг чинь иржээ
Eruul mendiin tuslam uzuuleechee naad hundee, hun alj yasan hanadaggui yum be
lalaruud dandaa bie muutai ardiin huuuhed bol yachij baisan yalaa uurreh bsan daa
Алтанхуяг гишүүн худлаа л охиноо хэрэгт оруулахгүй гэж далдганаад сайн хүн болоод гүйгээд байсан, энэ хүний төлөө юм хийгээчээ, хэрвээ энэ хүн хэрэг хийсэн нь үнэн бол Алтанхуяг гишүүн ч гэсэн буруутай биз дээ, муутай нөхөрлөвөл могойн хорлол гэж, биеэ эмчлүүлэхгүй бол өөрөө л хохироно шүү дээ.