Автобусуудын хурдыг хязгаарлана

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 04

Зорчигч тээврийн хэрэгслийн жолооч нар сүүлийн үед осол аваар ихээр гаргах болсон учир автобуснуудын хурдыг хязгаарлах арга хэмжээ авах болжээ.

Өнгөрөгч долоо хоногийн хугацаанд автобусны жолооч хүн дайрч гэмтээсэн хэд хэдэн осол гарч, иргэдийн дунд айдас төрүүлээд байгаа. Тиймээс уг нөхцөл байдалтай холбогдуулан Зам тээврийн яам Нийслэлийн автозамын газар, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын хурдыг хязгаарлахаар шийдвэрлэсэн байна. Ингэхийн тулд хурд хэмжигч төхөөрөмж автозамууд дээр суурилуулах шаардлагатай. Тиймээс НЗЦГ-т шинээр сервер суулгах тоног төхөөрөмжийн бэлтгэлийг хангах үүднээс 170 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм байна.

Мөн НЗДТГ-тай хамтран зорчигч тээврийн компаниудтай байгуулсан гэрээнд нэлээд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zorchigch(202.179.11.74) 2015 оны 12 сарын 06

Ene assudal arai denduu bgaa shu. hun teeverleh ymarch medegdhuungui jolooch nar ih bnaa. uund anhaarah tsag n bolson. auylgui ajillah amidrah erh tom zurchigduj bn darga naraaaaa

0  |  0
санал(122.201.31.135) 2015 оны 12 сарын 05

Автобуснууд хүн ачсанаа мартаж маш бүдүүлэг дайрч хурдалдаг үүнд замын цагдаагийн газраас онцгой анхаарч арга хэмжээ авч торгож байх хэрэгтэй байна. мөн дүрмээрээ явдаг автобусны жолооч нарыг урмшуулж байх

0  |  0
Pee(202.131.225.197) 2015 оны 12 сарын 04

ehnii 3 araagaar l yavhad bolno shdee, hyamd zardaltai!!! zugeer hot dotor yavdag shugmiin avtobusnii ehnii 3 uhrah neg araag uldeegeel busdiin ordoggui bolgoj bolno shdee.

0  |  0
Top