ЭМД-ын хөнгөлөлтийг гэр бүлийн гишүүд нь шилжүүлэн ашиглах боломжтой

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 04

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг өнгөрсөн онд УИХ шинэчлэн баталсан. Уг хууль энэ оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд шинэ хуульд оюутнууд эрүүл мэндийн даатгалаа өөрсдөө төлөхөөр болжээ. Мөн иргэд өөрсдөө эмнэлгээ сонгон үйлчлүүлэх боломжийг Эрүүл мэндийн даатгалын хуулиар  бий болгоод байгаа юм.

Монгол Улсын 1.3 сая иргэний Эрүүл мэндийн даатгалыг төр хариуцдаг ба нэг даатгуулагчийн өмнөөс жилд 8040 төгрөг төлөгддөг. Ингэж төрөөс эрүүл мэндийн даатгал төлөх нь зорилтот бүлгийн хувьд сайн хэрэг ч дээрх мөнгө нь эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээ авахад харьцангуй бага хэмжээний мөнгө юм.

18 хүртэлх насны хүүхдийн болон оюутан сурагчдын төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиас доошгүй байхаар, өөрөө хариуцан шимтгэлээ төлдөг байсныг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиас доошгүй байхаар хуульчилж өгчээ. Мөн иргэн бүр жилд 1 сая 800 мянган төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээг ЭМД-аас хөнгөлөлттэй авах эрхтэй байдаг ба гэр бүлийн гишүүд хоорондоо дээрх хөнгөлөлтийн эрхээ шилжүүлэх боломж бүрдүүлж өрхийн даатгалын харилцааг шинэ хуулинд тусгажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.41) 2016 оны 01 сарын 04

Сайхан мэдээ байна. Илүү тодорхой мэдээлэл өгөөч. 3 сая төгрөгний нүдний хагалгаа хийлгэх шаардлагатай болсон юмаа. Энэ тохиолдолд хамаарах уу?

0  |  0
Top