Зам хаана

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 25

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны манай улсад хийх албан ёсны айлчлал өчигдөр эхэллээ. Айлчлал  өнөөдөр үргэлжлээд өндөрлөнө.

Тэгвэл Бүгд найрамдах Унгар улсын ерөнхий сайд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбоотойгоор Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг зарим газрын замыг түр хугацаагаар хаах юм байна.

Тиймээс иргэдийг нийтийн тээврийн хэрэгслийг сонгож замын хөдөлгөөнд оролцох, Авто радио 96.3 сонсож замын хөдөлгөөндөө саадгүй оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top