Хөвсгөр далайгаар явахгүй байхыг анхааруулж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 26

Хөвсгөл нуурын баруун болон зүүн эргийн дагуу нийт 20-н цэгт  мөсийг цоолж хэмжилт хийхэд мөсний дундаж зузаан 45 см, Хатгал тосгоны ойролцоох 6-н цэгт / хэмжилт хийхэд мөсний дундаж зузаан 47 см, мөсөнд хар, цагаан хил үүссэн, бутралт ихтэй байсан аж. Нуурын хойт хэсэгт хийсэн хэмжилтээс үзэхэд Ханхаас Далбай хүртэлх  нуурын зүүн хойт эрэг орчмын хэсэгт мөсний зузаан 44-50 см, баруун хойт эрэг орчмынх Зимъяаны эргээс Өлийн амны хойт хэсэг хүртэлх хэсэгт мөсний зузаан харьцангуй бага 25-50 см байв. Дулаан уулын орчимд эргээс 200 м-т ба Хачим орчимд эргээс 500 орчим м-т тус тус мөсний зузаан бага, далд өрх ажиглагджээ.

Нуурын мөсний зузаан 50 орчим см, зарим газарт 25 см, далд өрх, хар хил байх нөхцөлтэй байна. Тээврийн хэрэгсэл зорчиход мөсний зузаан аюулгүй хэмжээнд хүрээгүй, мөсөн замын найдвартай маршрутыг хэмжилтээр тогтоох шаардлагатай байна. Ялангуяа, ачааны машин зорчихыг хориглох шаардлагатай байна.

        Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын сектор

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top