Тэмцэгч С.Эрдэнэ Солонгост шүүхэд дуудагдах дээрээ тулжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 26

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-ны өдөр өөрийгөө шатаасан хэрэг гарсан.

Тэрбээр "Засгийн газраас манай компанийг дэмжихгүй, ямагт дарж байна. Ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ болон Монголын ард түмний өмнө өөрийгөө шатаалаа" хэмээн хэлж, өөр дээрээ шатахуун асгаж, тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байсан юм.

Энэ үйл явдал болсны дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбогдох албан тушаалтнуудыг яаралтай цуглуулж С.Эрдэнийн биеийн эрүүл мэнд, эмчилгээнд анхаарал тавьж ажиллахыг ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгчид үүрэг болгож мөн эмчилгээ сувилгаанд шаардагдах зардлыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас гаргуулах нь зүйтэй гэсэн чиглэлийг өгч байсан.

Тэгвэл компаниасаа эмчилгээнийхээ бүхий л зардлаа гаргуулахаар болж БНСУ-д эмчилгээнд явж бие нь илааршиж байсан С.Эрдэнэ эмчилгээний төлбөр болох 135 сая гаруй воны асуудлаас болж шүүхэд дуудагдах дээрээ тулжээ. Уг нь дээрх мөнгө эмнэлгийн дансанд шилжин орсны дараа түүнд арьс нөхөх эмчилгээг хийх ёстой байсан аж.

Бидний олж мэдснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК шинэ оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 26-ны өдөр С.Эрдэнэ рүү ердөө л 30 сая вон шилжүүлжээ.

Хэдийгээр С.Эрдэнэ өөрийгөө шатаасан ч гэлээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбогдох албан тушаалтнуудыг өрөөндөө цуглуулж Засгийн газрын тусгай тогтоол үйлдэн эмчилгээнд шаардагдах бүхий л зүйлээр хангаад зогсохгүй тус компанийг шаардагдах эмчилгээний зардлыг бүгдийг нь хариуцан ажилла гэх үүргийг өгсөн ч энэ нь одоог хүртэл хэрэгжээгүй байгаа аж.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.24.49) 2016 оны 01 сарын 27

Muihar argaar buhimdaldaa eeriigee shataasan bolgond tatvariin mungeer Solongost yavuulj emchilgeeg ny daah bolj baina uu,

0  |  0
ховд(202.179.11.18) 2016 оны 01 сарын 27

улс орны эдийн засаг хямралтай бхад эмчилгээний зардлыг тухайн компаниас гаргаж бгаа нь улсын төсөвт төвлөрөх мөнгөнөөс л авч бна шүү дээ удирдлага нь буруутай бсан юм бол тэр буруутай этгээдүүдээс эмчилгээний зардал гаргуулаач

0  |  0
irgen(202.21.117.178) 2016 оны 01 сарын 26

eeree eeriigee shataasan hin ulsaas menge avah gej dee manai uls tiim ih bayan yumuu

0  |  0
Top