НӨАТ-ын сугалааны дараагийн тохирол энэ ням гарагт болно

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 27
Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй, сугалаатай баримтыг үйлчилгээний байгууллагууд хэвлэдэг болсон.

Харин иргэд худалдан авсан бүтээгдэхүүн бүрийнхээ баримтыг ebarimt.mn сайтад бүртгүүлж хэвшээд байна. Ингэснээр 2016 оны эцэст нэг удаа нийт худалдан авалтынхаа үнийн дүнгийн хоёр хувийг эргүүлэн авахаас гадна сар тутамд сугалаанд оролцож, азтан болох боломжтой.

Энэ дагуу НӨАТ-ын урамшууллын анхны сугалаа энэ сарын 17-нд болж нийт 1044 азтан тодорсон.Харин 100 сая төгрөгийн эзэн тодроогүй юм. Тэгвэл дараагийн тохирлыг энэ ням гарагт явуулах юм  байна. Уг тохиролд нэгдүгээр сарын 10-20-ны хооронд авсан бараа бүтээгдэхүүний бар кодтой сугалаа оролцох юм байна. 
 
Энэ сарын 4-ний байдлаар улс даяар 4000 цэгт төлбөрийн баримт хэвлэх хялбаршуулсан программ, төхөөрөмжийг суурилуулсан байв. Харин өнөөдөр энэ тоо 23 313-т хүрчээ.Тэгэхээр сугалааны тохиролд өмнөхөөс илүү олон хүн оролцохоор болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top