71-84 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн яс олжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 27

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн М, X, Улаанбаатар хотын иргэн Н нар хууль бусаар малтлага хийж эртний чулуужсан үлэг гүрвэлийн яс олжээ.

Түнийгээ энэ сарын 17-ны оройн 18:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт тээвэрлэж явсныг тус дүүргийн Замын цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.

Дээрх олдворыг Шинжлэх ухааны академийн геологи, палеонтлогийн төвд шилжүүлжээ. Шинжилгээгээр эвэрт үлэг гүрвэлийн бүтэн биеийн хэлхээ болон толгойн яс, нугасан хошуут үлэг гүрвэл болох 14.5-19.5 см хэмжээтэй зулзагын бүрэн бус хэлхээ яс болох нь тогтоогджээ. 

Энэ олдвор нь 71-84 сая жил хуримтлагдсан Жодахтын давхаргадасны Төгрөгийн ширээгийн олдворт газар буюу Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс олдсон байх магадлалтай юм байна. Хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байна.

зууны мэдээ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Даваа(202.131.230.132) 2016 оны 01 сарын 28

Нөгөө Батаарын хэргийн гол эздүүд юу болсон бэ. Дахиад л нэгийг гаргах гэж байнашдээ. Ийм хулгайг олборлож тээвэрлэж зарж борлуулж чадах их гарынхан л хийнэдээ.

0  |  0
зочин(202.9.41.129) 2016 оны 01 сарын 27

Ийм хулгайн олз хайгчдад ямар шийтгэл оногдуулдагийг одоогийн энэ жишээн дээрээс ард түмэнд сайн сурталчилах хэрэгтэй байна. Сайн дураараа олоод албан ёсоор мэдэгдсэн хүмүүсийг засаг төрөөс ямар шагнал урамшуулал үзүүлдэгийг ард түмэнд сайн сурталчлах хэрэгтэй байна. Ийм хууль журмыг мэддэггүй учраас ядуу мөнгөгүй хүмүүс амар баяжих мөнгө олох гэж нөгөө ховор олдворыг эвдэж хэмхлэх нь их байж болох талтай гэж бодож байна.

0  |  0
Top