Эртний эдлэл хил давуулдаг эгч, дүүс баригдлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 27

Монголын түүх, соёлын хосгүй үнэт зүйлсийг улсын хилээр зохион байгуулалттай хууль бусаар давуулж, их хэмжээний ашиг олох гэж байсан  этгээдүүд баригджээ.

Гэмт этгээдүүд нь төрсөн эгч, дүү болох Б, Г нар байсан бөгөөд тэд энэ сарын 26-ны өдөр Замын-Үүд дэх хилийн боомтоор 27 ширхэг  эртний үнэт эдлэлийг БНХАУ руу гаргах гэж байгаад тагнуулынханд баригдсан байна. 

Шалгалтын явцад Б, Г нар нь хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан эд зүйлсээ хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 24-ний өдөр Замын-Үүд рүү илгээмжээр явуулсан нь тогтоогджээ.
Эх сурвалж: www.mminfo.mn

Н.Болд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top