Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 28

Сар шинийн баярыг угтсан өдрүүдэд Улаанбаатар хотыг чиглэсэн орон нутгийн зам, нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал ердийнхөөс эрс нэмэгддэг бөгөөд иргэдийн цагийг хэмнэх, ачааллыг бууруулах зорилгоор 2013 оноос хойш сар шинийн баярын өмнөх өдрүүдэд замын хөдөлгөөний түр зохицуулалт хийдэг болсон.

Тэгвэл нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ сарын 13-ны өдөр “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” захирамж гаргаж, баярын өмнөх амралтын өдрүүдэд автомашины сүүлийн оронгоор  ялган замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийхээр болсон байна.

Тиймээс амралтын өдрүүдээр буюу энэ сарын 30, хоёрдугаар сарын 06-ны бямба гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн, нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 07-ны ням гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтын бүс, Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top