Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 28

УИХ-ын 103 дугаар тогтоолын дагуу Хүүхдийн мөнгийг Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй бүх хүүхдэд үргэлжлүүлэн олгохоор боллоо.Хэрвээ таны хүүхэд мэдээллийн санд бүртгэлтэй бол Хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авах бөгөөд та банк эсвэл төрийн аль нэг байгууллагад хандах шаардлагагүй. 

Харин хүүхэд тань 2013 оны 11 сараас хойш төрсөн бол сум, хорооны халамжийн ажилтанд хандан мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлтээ гаргана. Хүсэлт гаргахаар ирэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ,өөрийн иргэний үнэмлэхний хуулбарыг авч ирнэ. 

Танай өрх амьжиргааны түвшин тогтоох судалгаанд огт хамрагдаагүй бол сум, хорооны халамжийн ажилтанд хандан маягтын дагуу өргөдөл бөглөх шаардлагатай. Халамжийн ажилтан таны гэрт очин асуулгын хуудас бөглүүлсэнээр өрхийн амьжиргааны түвшин тогтоогдох юм.

Мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт гаргасан сараас нь тооцож Хүүхдийн мөнгө олгох тул нэг сардаа багтаан сум, хорооны халамжийн ажилтанд хандах юм байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bumchin(103.11.192.132) 2016 оны 02 сарын 08

2014 оны 09 сард америкт төрсөн хүүхэд монгол гэрчилгээ байгаа хүүхдийн мөнгө авна биз дээ ямар бичиг баримт бүрдүүлэх вэ

0  |  0
иргэн(202.131.252.209) 2016 оны 01 сарын 31

болж дээ

0  |  0
;llk(202.131.252.209) 2016 оны 01 сарын 31

hju

0  |  0
v(122.201.31.140) 2016 оны 01 сарын 28

v

0  |  0
Top