Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 28

Яг одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах эсэх асуудлаар хуралдаж байна. Өмнө нь УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж уг асуудал дээр илэрхийлэх байр сууриа нэгтгэжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүн Ерөнхий сайдыг Оюутолгойн гэрээнд хариуцлагагүй хандаж, улс орны эрх ашгийг ноцтой зөрчсөн болон өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзэн, огцруулах бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top