АПУ компани Сар шинийн баярт зориулсан ОНЦГОЙ урамшуулалт “ЦАГААН ӨДРҮҮД” худалдаа зарлалаа

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 29

Гадны улс орнуудад томоохон баяруудаар зохион байгуулагддаг их хямдралын “Хар Баасан Гариг”-ыг бид андахгүй сайн мэддэг билээ. Тэгвэл Монголчуудын маань өргөн дэлгэр тэмдэглэдэг Сар шинийн баярыг тохиолдуулан АПУ компани “Цагаан Өдрүүд” гэсэн олон олон урамшуулал бүхий худалдааны өдрүүдийг зохион байгуулахаар болсон байна. Улаанбаатар хот болон 21 аймгийг хамарсан “Цагаан Өдрүүд” худалдаа Хөдөө орон нутагт 2-р сарын 2, 3, 4, 5, 6, 7 буюу ирэх долоо хоногийн хоёрдох өдрөөс эхлэн нийт 6 хоног үргэлжлэх бол Улаанбаатар хотод маргаашнаас буюу 1-р сарын 30, 31, 2-р сарын 4, 5, 6, 7 гэсэн 6 өдөр үргэлжлэнэ.

Эрхэм хэрэглэгч та бүхэн Үндэсний манлай үйлдвэрлэгч АПУ компанийн бүтээгдэхүүнүүдийн ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР худалдан аваад дээрээс нь олон нэр төрлийн бүтээгдэхүүний НЭМЭЛТ УРАМШУУЛАЛ авах “ЦАГААН ӨДРҮҮД” өргөтгөсөн худалдаагаар үйлчлүүлээрэй.

Хэрэглэгч нартаа ойр байх үүднээс Хан-Уул дүүрэг, Баянгол дүүрэг, Сонгино Хайрхан дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Баянзүрх дүүрэг гэсэн Нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 21 цэгт “ЦАГААН ӨДРҮҮД” Онцгой урамшуулалт худалдаа явагдах бөгөөд эрхэм хэрэглэгч та өөрт хамгийн ойр байрлах цэгээс Сар шинийн худалдан авалтаа хийгээрэй.

Цагаан Сарын худалдан авалтаа “ЦАГААН ӨДРҮҮД”-ээр хийцгээе

    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(59.153.115.188) 2016 оны 01 сарын 31

Arhi ni sain zaragdaj baij hymyysiin uriig uguusei.

0  |  0
зочин(202.131.235.211) 2016 оны 01 сарын 29

хаана болох юм вэ. газраа хэлээч ээ

0  |  0
Top