Д.Батбаяр оюутны холбооны мөнгийг хувьдаа завшсан нь тогтоогджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 29

Монголын оюутны холбоо жил бүр 800 гаруй сая төгрөгөөр үйл ажиллагаа явуулдаг. Энэ мөнгийг оюутнуудаас хурааж авдаг талаар эх сурвалж мэдээлж байсан. Гэтэл үүгээр юу хийснээ эргээд тайлагнадаггүй, МОХ-ны үе үеийн дарга нар хувьдаа завшиж байсан гэх таамаг гарч байв.

Тус холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр 300 гаруй сая төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй тул өнгөрсөн аравдугаар сард АТГ-аас түүнийг шалгаж эхэлсэн.

Тухайн үед албаны эх сурвалж “Д.Батбаяр нь илтгэл, лекц, тэмцээн уралдаан зохион байгуулсан хэмээн хуурамч материал бүрдүүлэн мөнгө завшсан баримт бий. Бид хуулийн дагуу шалгана” гэж байсан юм.

Мөн түүнийг дэд ерөнхийлөгч Д.Батчулуунтайгаа үгсэн тохиролцсон байх магадлалтай гэж мэдээлж байв. Харин Д.Батбаяр “Намайг гэмт хэрэгтэн мэт ойлгуулж, нэр төрд минь халдаж байна. Би шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл АТГ түүнийг албан тушаалаа урвуулан, холбооны мөнгө завшсан болохыг тогтоожээ.

Тэрбээр хамгийн сүүлд байгууллагынхаа данснаас 100 сая төгрөгийг баримтгүйгээр гарган авсан гэнэ. Тиймээс түүний хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.

Г.ЦЭЦЭГ

Mongolnews.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochn(59.153.115.188) 2016 оны 02 сарын 01

Ouytanii ner brasan iim hugshin nuhur ened iy hiideg ium be.Gadaadad baigaa iuytnyyddaa yamarch tys nemer baihgyi dotooddoo ch nemergyi niigemd oroltsoh ouytnii bair syyri ygee heleh erh chuluu ch baihgyi ene nuhur zailbal taarna.

0  |  0
Wowa(103.26.195.155) 2016 оны 01 сарын 31

Jijig gariin hulgaicn yum baina

0  |  0
Мох. Мзх(103.26.195.233) 2016 оны 01 сарын 30

Багшийн эрдэм шавьдаа гэдэг . Баярцогт сайханбалаг хоёрийн гар хөл болсон шавь нэг иймэрхүү дээ

0  |  0
zaluu(59.153.114.254) 2016 оны 01 сарын 30

jild 800???sard 66.6!!!ymr ch alt zesnii uurhai hergguin bishuu aan???

0  |  0
zochin(202.9.40.148) 2016 оны 01 сарын 29

naad davarsan garaa hiideg gazar n hiigeech davarsan gar ve

0  |  0
zochin(59.153.114.183) 2016 оны 01 сарын 29

zailaa. yamar davartsan novsh ve.

0  |  0
oyutan(59.153.114.182) 2016 оны 01 сарын 29

Mongold darga nertei lyuvarchid tsetseglej baigaagiin zuvhun nneg jishee. Tsaashid ulam ahiuhan bycdiin mungiig yaj ideh talaar 76 n ahaacaa jishee avch tomrohooc ni umneec huuliin daguu shiitgeliig ni uguh ni zuv.

0  |  0
Top