Долоо хоногийн өрнийн зурхай

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 01

Хонь: Сайхан мэдээ дуулна. Ажил ихтэй байхын хэрээр стресс бухимдал их байна. Үүнээс үүдээд эрүүл мэндэд асуудал үүсэх бололтой. Долоо хоногийн сүүлээр гэнэтийн сайн мэдээ дуулна.  Гэр бүлдээ хүндэтгэлтэй, ёс зүйтэй байхыг зөвлөж байна. Ялангуяа хайртдаа үнэнч байж, амлалтаа биелүүлээрэй. Орлого нэмэгдэх боловч үрэлгэн зан гаргах хэрэггүй.

Үхэр: Идэвхтэй долоо хоног. Ажилдаа чин сэтгэлээ зориулж хичээнгүй ажиллахыг зөвлөж байна. Гэр орноо хайхралгүй, ажилдаа хэт анхаарах нь таагүй уур амьсгал бий болгох болно. Албан тушаал ахих магадлалтай. Дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ анхаарай. Санхүүгийн байдал сайнгүй байна. Төлөвлөгөөгүй зардал гаргах хэрэггүй.

Ихэр: Ажил хэрэг хэвийн бүтэмжтэй байх бөгөөд тогтмол ашгаа өгнө. Худалдаа наймаа хийхдээ болгоомжтой байж, мөнгөн дүнгээ сайтар нягтлаарай.  Долоо хоногийн дундуур сайн мэдээ дуулна. Найз нөхдийн хүрээнд хэрүүл тэмцэл гарч болзошгүй. Цаг зав багатай байх боловч өөртөө цаг гаргаж, дуртай зүйлээ хийхийг хичээгээрэй. Энэ нь танд амралт болж, сэтгэл санааг тань тайтгаруулна.

Мэлхий: Харилцаандаа анхаараарай. Учир нь сэтгэлийн хөдлөлөө барьж чадаагүйгээс болоод маргаан гарч болзошгүй. Хувийн амьдралд таатай мэдээ дуулж магадгүй. Чухал шийдвэр гаргахдаа сэтгэлийн хөдлөлөөр хандах хэрэггүй. Бие хүчний ажил хийхдээ анхаарал болгоомжтой байж бэртэж гэмтэхээс сэрэмжлээрэй. Мөнгөний хэрэгцээ их гарах бололтой. Энэ нь магадгүй таны эрүүл мэндтэй холбоотой байж болно.

Арслан: Баяр баясгалан болон азгүй явдлууд солигдон байна. Энэ долоо хоногт хэт өндөр зорилго тавих хэрэггүй. Бусдыг эвгүй байдалд оруулж, өөрийгөө дөвийлгөх хэрэггүй. Сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргах хэрэггүй. Хожим харамсавч оройтсон байх болно. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй ойртож дотносохдоо болгоомжтой байж, яарах хэрэггүй. Орлогын шинэ эх үүсвэрээс их хэмжээний мөнгө орж ирэх бололтой.

Охин: Долоо хоногийн эхээр эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцаанд таатай. Энэ үеийг ганц бие хүмүүс анхааралдаа авахад гэмгүй. Ажил хэрэгт асуудал үүсч, таныг бухимдуулна. Өмнөх зорилгоо биелүүлээгүй бол шинэ төлөвлөгөө гаргах хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр хөнгөн осолд өртөх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарч, осол гэмтлээс сэрэмжлээрэй.

Жинлүүр: Таны эрч хүч нэмэгдэнэ. Ажлаа солих, өөр албан тушаалд шилжин ажиллахад таатай байна.  Ажил хэрэг болон хувийн амьдралдаа эрсдэл гаргах хэрэггүй. Мөн ямар нэг чухал шийдвэр гаргаж гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах хэрэггүй. Согтууруулах ундаа хэрэглэхгүй байсан нь дээр. Ганц бие хүмүүс шинэ сонирхолтой дурлалтай учрах бололтой. Гэвч энэ удаан үргэлжлэхгүй гэдгийг анхаараарай.

Хилэнц: Зөн билээ дага. Эдгээр өдрүүдэд өөрт таагүй мэдрэмж төрсөн зүйлсээс зайгаа барьсан нь дээр. Ажил хэрэгт танилын хүрээ нэмэгдэж, олон түнштэй болно. Мөрийтэй тоглоом, эрсдэлтэй хөрөнгө оруулалт зэргээс татгалзаарай. Материаллаг байдал сайжирч, том худалдан авалт хийх бололтой. Эрүүл мэндийн байдал хэвийн байх боловч ходоод гэдэс хямрах магадлалтай.

Нум:  Мөрөөдлөө биелүүлэх боломж энэ долоо хоногт тохиох болно. Гэр бүлд тайван уур амьсгал зонхилох хэдий ч бага зэргийн үл ойлголцол ба санал зөрөлдөөн гарч болно. Боловсролоо дээшлүүлэхэд  таатай үе гарч ирж байна. Долоо хоногийн дундуур танд том тус хүргэх хүнтэй холбогдоно. Ажилдаа давуу талаа харуулж, өөрийгөө таниулах боломж нээгдэнэ. Орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Эрүүл мэндийн байдал сайжирна.

Матар: Долоо хоногийн эхэнд ямар нэгэн шинэ ажлыг эхлүүлэх, төлөвлөгөө зохиох гэсний хэрэггүй. Найз нөхөд, төрөл төрөгсөд болон нөлөө бүхий хүнээс тусламж дэмжлэг авах шаардлага гарч болзошгүй. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч энэ нь танд чамлалттай санагдаж магадгүй. Хүссэн үр дүн биш ч та тодорхой хэмжээнд амжилт гаргана. Маргаан, зодооноос зайлсхийх хэрэгтэй. Уран бүтээлч хүмүүс бусдад шагшигдсан уран бүтээл туурвих боломжтой.

Хумх: Долоо хоногийн эхэнд төлөвлөгөөгөө цуцлахад хүрч магадгүй. Тулгарсан асуудлыг өөрт хохирол багатайгаар шийдэхийг хичээгээрэй. Хэт ажиллах нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Хайр дурлалын харилцаа амжилттай байна. Шинэ хосуудын харилцаа хурдацтай дотносно. Санхүүгийн хүндрэлээс гарч, уужим амьсгаа авах боломжтой болно. Эрүүл мэндийн байдал хэвийн байна.

Загас:  Эдгээр өдрүүдэд та багагүй ашигтай ажиллаж чадна. Энэ үед хэтэвчээ хангалттай зузаалж, хуримтлал үүсгэж чадвал ойрын хэдэн сар санхүүдээ тлгой өвдөхгүй болно. Аливаа асуудлыг өөр олон өнцгөөр харж болдгийг санаарай. Ажил хэрэгт тулгарсан бэрхшээлийг даван туулснаар танд шинэ боломж гарч ирнэ. Долоо хоногийн сүүлээр тооцоогүй зардал гаргахаас зайлсхийгээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top