Г.Шийлэгдамбын ил захидал МАХН-ын нягтланг шалгахад хүргэжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 01

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба ил захидлаараа 500 сая төгрөгнийхөө учрыг тайлбарласан билээ. Тэрхүү тайлбартаа "энэ мөнгө бол намын санхүүжилт буюу МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөх ёстой мөнгө байсан" хэмээн мэдэгдсэн. Тэрбээр намын даргынхаа шаардсанаар мөнгө өгч, улмаар дараагийнхаа мөнгийг О.Даваасүрэн гэх хүнээс авснаа илчлэн захидал бичсэн байсан. Гэвч энэ асуудалд Н.Энхбаяр ярилцлага өгөх үеэрээ "Ил захиадл өөрөө хуурамч байх магадлалтай" гэсэн ч тэрхүү мөнгө ямар учиртай болох талаар үг цухуйлгаагүй.

Тэгвэл Г.Шийлэгдамбын өнөөх ил захидал МАХН-ынханд багагүй асуудал үүсгэж эхэлсэн ба уг захидлын асуудлаар нам дотроо хуралдсан гэх мэдээлэл байна.

Үүнээс гадна өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр АТГ-аас МАХН-ын байранд нэгжлэг хийж, ерөнхий нягтлан бодогч Ц-г баривчилсан. Түүнээс байцаалт авч, тэр шөнөдөө сулласан гэх мэдээлэл байна. Түүнийг баривчлах болсон шалтгаан нь Г.Шийлэгдамбын захидал буюу мөнгөтэй холбоотой гэх.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.210) 2016 оны 02 сарын 04

Хоорхий Шийлэгдамбыг золионд гаргахаа цаад егзер нь мэдэх байлгуй дээ

0  |  0
Бор дээлт(203.91.115.46) 2016 оны 02 сарын 01

Н.Энх баяр намынхаа нарийнийг зажлахгүй идэж дүлэхгүй бааж чадна ш дээ

0  |  0
Top