“Мобиком”-ыг 2.3 тэрбумаар торгожээ

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 01

“Мобиком- компани урьдчилсан төлбөрт 94хх-тэй шинэ дугааруудыг 20 төгрөгөөр худалдаж хэрэглэгчдийн нүдийг орой дээр нь гаргаж байсныг уншигчид санаж байгаа байх. Энэхүү үйлчилгээ нь энэ оныг хүртэл дотны нэг хүнтэйгээ хязгааргүй ярьж, мессэж бичих эрхийг бэлэглэхээс гадна үйлчилгээний 90 хоног дагалдуулж хэрэглэгчдийг хуйлруулах шиг болж байсан.

Тэгвэл эдний уг үйлчилгээ нь бусад үүрэн телефоны оператор компаниудаа зах зээлээс шахаж гаргах нэгэн төлөвлөгөө байсан аж. Тус компанийн явуулж буй энэ төрлийн үйлчилгээг зах зээл хөгжсөн барууны өндөр хөгжилтэй орнуудад онцгой анхаардаг байна. Учир нь том, том компаниуд зах зээл дээр дангаар ноёрхохын тулд бусад жижиг компаниудыг зах зээлд орж ирэхийг нь хаагаад зогсохгүй шахаж гаргахыг оролддог учраас энэ төрлийн үйлчилгээ нь хатуу хяналт шалгалтын дор явагддаг аж. Гэтэл тус компани 20 төгрөгөөр хамгийн хямд дугаар зарна гэж иргэдийг төөрөгдөлд оруулаад зогсохгүй бусад компаниудаа зах зээлээс хөөн гаргах супер гэмээр нэгэн төлөвлөгөө боловсруулсан нь төрийн байгууллагын анхааралд орж 2.3 тэрбум төгрөгөөр торгуулахаар болжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэрэглэгч(119.40.98.162) 2016 оны 02 сарын 01

Борлуулалтаа хэдээр хийх нь хэнд ч хамааралгүй асуудал биз дээ

0  |  0
Zochin(119.40.98.162) 2016 оны 02 сарын 01

Иргэдэд хямд үйлчилж байхад яагаад торгодог юм Тэнэг төр Эсвэл зөрчилөө сайн тайлбарлаж бичээч ээ

0  |  0
Нэгээ(43.242.242.51) 2016 оны 02 сарын 01

Ямар ч бизнес өрсөлдөгчөө шахах байдаг биз дээ

0  |  0
Top